ГЕГ: Гаалийн зөрчил өнгөрсөн оноос 18 хувиар өссөн www.eagle.mn
Он гарсаар буюу долоодугаар сарын байдлаар гаалийн 2300 зөрчил илэрсэн нь өнгөрсөн жилээс 18 хувиар өссөн үзүүлэлт байжээ. Тэр дотроо 53 зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байгаа бол гаалийн болон бусад татвараас зайлсхийх зөрчил 50 хувийг эзэлж байна.
Мөн нийт зөрчлийн 23 хувь нь хориглосон буюу хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүд эзэлж байна гэдгийг ГЕГ-ийн Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-08-13





