1 COUNTRY RANKED AMONG TOP PERFORMERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/27      2 EU URGES 'CONSTRUCTIVE' APPROACH AS COP17 TALKS ENTER FINAL PHASE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/27      3 2026 HARVEST EXPECTED TO FULLY MEET WHEAT AND POTATO DEMAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/27      4 PRIME MINISTER N.UCHRAL MEETS LORO PIANA CEO FRÉDÉRIC ARNAULT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/27      5 FOREIGN MINISTER B.BATTSETSEG MEETS IRAN’S MINISTER OF AGRICULTURE JIHAD GHOLAMREZA NOURI WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/27      6 ASIA-PACIFIC COMMUNITY: CHINESE-BUILT WASTEWATER PLANT REVIVES MONGOLIAN CAPITAL'S GREEN LIFELINE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/27      7 TMK ENERGY SECURES DRILLER FOR FRESH MONGOLIAN GAS PILOT WELL WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/08/26      8 CHINESE TECH AIDS MONGOLIA'S GREEN, INDUSTRY GOALS WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2026/08/26      9 REALITY BEHIND ‘FLOURISHING’ SATELLITE CITIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/26      10 COUNTRY TARGETS 53% CLEAN ENERGY BY 2050 WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/26      2027 ОНООС ЭХЛЭН МОСКВА-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/27     Л.ОЮУН-ЭРДЭНЭ 150 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН УСНЫ ТӨСЛИЙН ТУСГАЙ ЭЛЧЭЭР ТОМИЛОГДЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/27     АМЕРИКИЙН ВИЗ ОЛГОЛТЫГ ДЭЛХИЙ ДАЯАР ЗОГСООЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/27     НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ОЛГОСОН 407 НЭГЖ ТАЛБАРЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/27     ЦАХИМ ЗАЛИЛАН ҮЙЛДДЭГ БАЙСАН 4 МОНГОЛ, 1 ГАДААД ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/27     Н.УРГАМАЛСУВД: ЦАЛИН НЭМЭГДВЭЛ СУУРЬ ИНФЛЯЦ ДУНДЖААР 1.2 ХУВИАР ӨСНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН 300 ОЮУТАН ГАДААД УЛСЫГ ЗОРИЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛС, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     “ЗӨӨВЧ ОВОО” ТӨСЛИЙН ҮНДСЭН ОЛБОРЛОЛТЫН 2028 ОНД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     “ГАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР”-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ АРАВДУГААР САРД БАГТААН СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нийслэлийн ногоон бүсэд олгосон 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа www.news.mn

Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва тэргүүтэй албаныхан өнөөдөр /2026.08.26/ Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажиллаж, 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа.

Тодруулбал, ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн талбайд нийтийн орц, гарц болон ойн зурвасыг хаасан, мөн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалж байгаа юм.

Гаргасан шийдвэрийнхээ талаар Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) болж байгаа энэ өдрүүдэд бид ногоон байгууламждаа хэрхэн хандаж байгаа вэ гэдгээ эргэн харах ёстой.  UNCCD COP17 хурал эхэлсэн өдрөөс нэг ч гэсэн мод тарих хөрөнгө босгохоор олон улсын  байгууллага, томоохон групп компаниудтай ажиллаж байна. Гэтэл бид ногоон бүсдээ хэрхэн хандаж байна вэ гэдгээ эргэж харах цаг болжээ.

Улаанбаатар хотын нэг иргэнд ногддог ногоон байгууламж 5.9 м2 байдаг, энэ бол олон улсын дунджаас маш бага үзүүлэлт.

Бидэнд сайхан ой зуслангийн бүс байгаа.

Улаанбаатар хотын захирагчийн хувьд  зориулалт бусаар олгогдсон газарт ирж ажиллаж, зөрчлүүдийг тодруулж байна.  Ойн сан бүхий бүсэд 11 мянга гаруй нэгж талбарт газар олгосон байна. Бид яг одоо Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна. Миний ард байгаа байшингууд бүгд зөвшөөрөлгүй газарт баригдсан. Зөвшөөрөлгүйгээр цахилгаан татсан. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, орц гарц хаасан,  эрсдэлтэй нөхцөл байдалд газар олгосон 407 нэгж талбарыг  өнөөдөр цуцалж байгаагаа албан ёсоор мэдэгдье. Цаашдаа орц гарц хаасан, ойн санд олгосон газрыг зөв төлөвлөлт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлнэ.

Дээшээ харахад дөрөв, тав давхарлаад газар олгосон байгаа. Ойн санд олгосон газрыг бүгдийг цуцалж байна.

Улаанбаатар хотын ногоон бүс бол хэн нэг хүний эзэмшил биш.  Улаанбаатар хотын  1.8 сая иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах ногоон бүс юм. Тийм учраас Улаанбаатар хотын захиргаанаас энэ бүс нутгаа хамгаалах зорилгоор дээрх шийдвэр гаргаж байна.

Гал түймэр гарахад гал командын машин дээшээ гарах боломжгүй, байгаа. Адаглаад өвлийн улиралд хүүхдээ чаргаар гулгуулъя гэхэд  хашаалаад ойн бүсийг хаасан. Зуны улиралд хүүхдээ салхилуулъя,  залуучууд, ахмад настан уул руу алхая гэхэд боломжийг нь хязгаарлаж байгаа.

Тийм учраас нийтийн эзэмшлийн нийтийн үнэт зүйлээ хамгаалж байгаа, иргэддээ хүртээмжтэй болгож байгаа шийдвэр гэдгийг ойлгоорой. Цаашдаа бид шат дараатайгаар ойн сан бүхий газруудаа цэгцэлж, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэлээ.

Г.ХОРОЛ



Нийтэлсэн огноо2026-08-27