1 MONGOLIA’S PRESIDENT AT THE SCO SUMMIT WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/09/03      2 MONGOLIA, RUSSIA AGREE TO BOOST FUEL, ENERGY, INFRASTRUCTURE TIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/03      3 MONGOLIA BEARS BRUNT OF RUSSIA'S FUEL CRUNCH, OFFICIAL SAYS WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/09/03      4 BANK OF MONGOLIA PURCHASES 3,058 KG OF PRECIOUS METALS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/03      5 MONGOLIA RECEIVES 737,338 TOURISTS AS ARRIVALS RISE 54.1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/03      6 MONGOLIA ESTABLISHES NATIONWIDE AIR QUALITY MONITORING SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/03      7 RUSSIA, MONGOLIA PRESIDENTIAL MEETINGS: SEPTEMBER 2026 UPDATE WWW.RUSSIASPIVOTTOASIA.COM PUBLISHED:2026/09/02      8 PRESIDENT KHURELSUKH ATTENDS SCO'S EXPANDED COUNCIL OF HEADS OF STATE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/02      9 PRESIDENTS KHURELSUKH AND PUTIN MEET IN BISHKEK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/02      10 MONGOLIA, SOUTH KOREA EXPLORE EXPANDED COOPERATION ON PROTECTED AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/02      ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/03     МОНГОЛ-ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/03     ХЯТАДЫН УЛС ТӨРИЙН ШАХАЛТ МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТОД НӨЛӨӨЛӨВ ҮҮ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/03     РОСНЕФТЬ, ГАЗПРОМ НХН-ИЙН УДИРДЛАГУУД МОНГОЛД ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/03     БИЗНЕСИЙН ЗӨВШӨӨРӨЛ СУНГАХАД ТАТВАР, НДШ-ИЙН ӨРГҮЙ БАЙХ ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/03     ОХУ-ААС 240 МЯНГАН ЖУУЛЧИН МОНГОЛД ИРЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/03     Г.ДАМДИННЯМ: БНХАУ-ААС МОНГОЛД ХЯЗГААРЛАЛТГҮЙ ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛСЭН WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/02     УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ЕСДҮГЭЭР САРЫН 7-НД ТОВЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/02     ЕРӨНХИЙ САЙД ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР ВЛАДИВОСТОК ХОТНОО ОЧЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/02     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНТАЙ УУЛЗЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Бизнесийн зөвшөөрөл сунгахад татвар, НДШ-ийн өргүй байх шаардлагаас чөлөөллөө www.gogo.mn

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д “ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭЧЛЭЛ-ХЯЛБАР ЗОХИЦУУЛАЛТ-БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН” сэдэвт, сургалт арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээ нь зөвшөөрөл олголтын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, зөвшөөрлийн нэгдсэн тогтолцоо, оролцогч талуудын уялдаа холбоо, Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хуулийн шинэчилсэн зохицуулалт болон зөвшөөрөл, мэдэгдлийн нэгдсэн сангийн журмын шинэчлэлийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөхөд чиглэв.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нээж үг хэлэхдээ “Засгийн газар дөрвөн чөлөөлөлтийн хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Энэ том зорилгын хүрээнд гурван том хуулийг батлуулсан. Хамгийн эхэнд бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдтэй нүүр тулан ажилладаг алба хаагчид үүргээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг ойлголтоо нэгтгэх нь чухал. Төрийн байгууллагаас нийт 371 тусгай зөвшөөрөл олгодог байсныг 360 болгож цөөлөөд байна. Ингэхдээ ихэнх зөвшөөрлийн хүсэлт авах процессыг цахимжуулсан. Тусгай зөвшөөрлийг энгийн болгох, энгийн зөвшөөрлийг мэдэгдэл өгөөд эхлүүлэх гэхчлэн хялбарчлаад байгаа. Олон нийт болон бизнес эрхлэгчдэд ажлаа таниулахад төрийн албан хаагчдын оролцоо чухал” гэдгийг онцоллоо.

Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх Газрын дарга П.Батбаатар “Зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдвээр илтгэл танилцууллаа. Энэ үеэр “Зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 жилээс доошгүй хугацаанд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон тохиолдолд магадлан шалгах ажиллагаа хийхгүйгээр хоёр хоногийн дотор сунгах боломжтой боллоо. 2026 оны арван хоёрдугаар сарын байдлаар 49 мянга орчим тусгай зөвшөөрөл энгийн зөвшөөрөл сунгагдах боломжтой тухай судалгаа гарсан. Үүнийг цахим системээр иргэдэд нээлттэй, ил тод явуулах тал дээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. Зарим байгууллага зөвшөөрөл олгохгүй байгаа асуудалд хяналт, шалгалт хийгээд тодорхой шаардлагуудыг тавьж байгаа. Иймд иргэд, ААН-үүд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт гомдол, мэдээллээ гаргаж болно” гэв.

ЭЗХЯ-ны Бизнесийн орчны бодлогын газры Зөвшөөрлийн нэгдсэн сангийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Бат-Эрдэнэ “Зөвшөөрлийн нэгдсэн тогтолцоо, оролцогч талууд” сэдвээр,
ЭЗХЯ-ны Бизнесийн орчны бодлогын газрын ахлах мэргэжилтэн Л.Золзаяа “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, нэгдсэн сангийн журмын шинэчлэлт” сэдвээр,
СМТТөв УТҮГ-ын захирал Б.Наранбаатар "Зөвшөөрлийн цахим системийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр,
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү "Зөвшөөрлийн үйл ажиллагаанд оролцож буй төрийн албан хаагч нарын анхаарах асуудал, сургалтын агуулга" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Зөвшөөрлийн шийдвэрлэлтэд оролцдог алба хаагчдад үргэлжлүүлэн бодит жишээн дээр ажиллах практик сургалт орж, цахим системтэй холбоотой асуулт асууж, хариулт авлаа.



Нийтэлсэн огноо2026-09-03