1 PRESIDENT KHURELSUKH ATTENDS SCO'S EXPANDED COUNCIL OF HEADS OF STATE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/02      2 PRESIDENTS KHURELSUKH AND PUTIN MEET IN BISHKEK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/02      3 MONGOLIA, SOUTH KOREA EXPLORE EXPANDED COOPERATION ON PROTECTED AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/02      4 BUDGET 2027: REVENUE PROJECTED AT MNT 41.3 TRILLION, EXPENDITURE AT MNT 43.6 TRILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/02      5 CHINA, RUSSIA, MONGOLIA TO HOLD JOINT BORDER DEFENSE EXERCISE WWW.EN.PEOPLE.CN PUBLISHED:2026/09/02      6 MONGOLIA TO BOOST TRADE WITH KYRGYZSTAN 5.3-FOLD TO $100 MLN WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/09/02      7 FROM COAL TO COPPER: MONGOLIA’S NEW ECONOMIC ERA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/09/01      8 XI SAYS CHINA TO ADVANCE HAND IN HAND ALONG PATH OF MODERNIZATION WITH MONGOLIA WWW.NEWS.CGTN.COM PUBLISHED:2026/09/01      9 GOVERNMENT SUBMITS 2027 BUDGET, HIGHLIGHTS FIRST OYU TOLGOI DIVIDEND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/01      10 PM UCHRAL TO ATTEND EASTERN ECONOMIC FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/01      УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ЕСДҮГЭЭР САРЫН 7-НД ТОВЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/02     ЕРӨНХИЙ САЙД ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР ВЛАДИВОСТОК ХОТНОО ОЧЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/02     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНТАЙ УУЛЗЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/02     ИРЭХ ОНД ТӨРӨӨС БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 10 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/02     ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТЭД МАНЛАЙЛЖ, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМГИЙН ТОМ ХУДАЛДАН АВАГЧ БОЛНО WWW.NEWS.NM НИЙТЭЛСЭН:2026/09/02     С.МОЛОР-ЭРДЭНИЙГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ WWW.NEWS.NM НИЙТЭЛСЭН:2026/09/02     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/01     ХЯТАДЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДСАН ХҮСЭЛТ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/01     ЗАСГИЙН ГАЗАР 2027 ОНД ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС 2, ГАДААД ЗАХ ЗЭЭЛЭЭС 3 ИХ НАЯДЫН БОНД БОСГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/01     З.МЭНДСАЙХАН: ОЮУ ТОЛГОЙГООС 3 ИХ НАЯДЫН НОГДОЛ АШИГ АВАХААР ТООЦСОН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд товлов www.news.mn

УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сард 7-нд товложээ. Уг шийдвэрийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаас гаргасан байна. Ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдэв. УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-14-ний хооронд хуралдуулахаар болжээ.

Ирэх 7 хоногт ээлжит бус чуулган хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр /2026.09.02/ хуралдаж, 2026 оны есдүгээр сарын 7-нд ээлжит бус чуулган зарлахаар болжээ. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэх гэнэ. Ардчилсан намаас ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотгол хэлэлцэхийг шаардсан юм.

Ээлжит бус чуулган хуралдах талаар УИХ-ын дарга С.Бямбацогт өмнө нь мэдээлэл өгөхдөө “Засгийн газраас улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьсан. Улсын төсвийн орлого биелэхгүй байна. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, хэмнэлт хийх, үнийн өсөлтийг ард иргэдэд үүрүүлэхгүй байх, төр бүсээ чангалж, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг заавал он гарахыг хүлээхгүйгээр шийдэх шаардлагатай байна гэж үзсэн юм билээ. Төсвийн тодотголыг хэлэлцэхэд тодорхой хуулийн шаардлага байдаг. Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын дүгнэлт гарах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль зэрэг холбогдох хуулийг зөрчсөн байна уу гэдгийг үзэх шаардлагатай. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бас дүгнэлтээ гаргах ёстой. Тийм учраас есдүгээр сар гараад Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн болон Үндэсний аудитын газрын дүгнэлт гарчих байх. Тэр үед нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулна. Одоогоор есдүгээр сарын 1-ний өдөр хуралдуулах бодолтой байна. Ингэснээр ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх байр суурьтай байна. Тэр болтол тодорхой бэлтгэл хангах ёстой. Сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх саналыг тавьж байгаа. Хэрэв тийм бол 42 гишүүн гарын үсгээ зурж, ээлжит бус чуулганыг хуралдуулах саналаа гаргах боломжтой. Миний хувьд ээлжит бус чуулган хуралдуулах саналтай байгаа" гэсэн юм.



Нийтэлсэн огноо2026-09-02