1 MONGOLIA’S PRESIDENT AT THE SCO SUMMIT WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/09/03      2 MONGOLIA, RUSSIA AGREE TO BOOST FUEL, ENERGY, INFRASTRUCTURE TIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/03      3 MONGOLIA BEARS BRUNT OF RUSSIA'S FUEL CRUNCH, OFFICIAL SAYS WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/09/03      4 BANK OF MONGOLIA PURCHASES 3,058 KG OF PRECIOUS METALS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/03      5 MONGOLIA RECEIVES 737,338 TOURISTS AS ARRIVALS RISE 54.1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/03      6 MONGOLIA ESTABLISHES NATIONWIDE AIR QUALITY MONITORING SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/03      7 RUSSIA, MONGOLIA PRESIDENTIAL MEETINGS: SEPTEMBER 2026 UPDATE WWW.RUSSIASPIVOTTOASIA.COM PUBLISHED:2026/09/02      8 PRESIDENT KHURELSUKH ATTENDS SCO'S EXPANDED COUNCIL OF HEADS OF STATE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/02      9 PRESIDENTS KHURELSUKH AND PUTIN MEET IN BISHKEK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/02      10 MONGOLIA, SOUTH KOREA EXPLORE EXPANDED COOPERATION ON PROTECTED AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/02      ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/03     МОНГОЛ-ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/03     ХЯТАДЫН УЛС ТӨРИЙН ШАХАЛТ МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТОД НӨЛӨӨЛӨВ ҮҮ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/03     РОСНЕФТЬ, ГАЗПРОМ НХН-ИЙН УДИРДЛАГУУД МОНГОЛД ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/03     БИЗНЕСИЙН ЗӨВШӨӨРӨЛ СУНГАХАД ТАТВАР, НДШ-ИЙН ӨРГҮЙ БАЙХ ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/03     ОХУ-ААС 240 МЯНГАН ЖУУЛЧИН МОНГОЛД ИРЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/03     Г.ДАМДИННЯМ: БНХАУ-ААС МОНГОЛД ХЯЗГААРЛАЛТГҮЙ ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛСЭН WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/02     УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ЕСДҮГЭЭР САРЫН 7-НД ТОВЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/02     ЕРӨНХИЙ САЙД ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР ВЛАДИВОСТОК ХОТНОО ОЧЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/02     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНТАЙ УУЛЗЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн авч уулзлаа.

Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд хөгжиж байгаагийн тод илэрхийлэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч хэлэв. “Гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг онцоллоо.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцсон нь харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдсэнийг онцолж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүслээ.

Зах зээлийн нийгэмд шилжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын үе үеийн Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын төр, засаг, ард түмэн ямагт талархаж байдгийг тэмдэглэв.

Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засаг, тэр дундаа цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмал, гарааны бизнес, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтрах, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-д Японы төлөөлөгчид оролцсонд талархал илэрхийлж, ирэх сард Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д гишүүд оролцоно гэдэгт итгэж буйгаа хэлэв.

Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөхөөр зарчмын хувьд тохиролцсоныг талууд сайшаалаа.   

Гадаад хэргийн сайд Т.Мотэги “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн “Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийн  “Стратегийн түншлэл”-ийн харилцааг шат ахиулж, “хүн төвтэй“ “Тусгай стратегийн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан  хөгжүүлэхээр тогтсон нь хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж,“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Японы тал идэвхтэй оролцож байгааг тодотголоо.

Өмнө нь Японы Гадаад хэргийн сайд С.Уно 1989, Ё.Кавагүчи 2004, К.Окада 2010, Т.Коно 2019, Т.Мотэги 2020, Ё.Хаяши 2022 онд манай улсад айлчилж байсан юм. Монгол, Япон Улс 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.



Нийтэлсэн огноо2026-09-03