Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна www.gogo.mn
Монгол Улсад энэ оны эхний найман сарын хугацаанд нийт 705,098 жуулчин иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 106,896 жуулчнаар буюу 17.9 хувиар өссөн үзүүлэлт байна.
Гадаадын жуулчдыг улс орноор нь авч үзвэл ОХУ-аас хамгийн олон буюу 239,134 жуулчин ирсэн байна.
Бусад улсаас
БНХАУ-аас 171,497
БНСУ-аас 128,589
Япон улсаас 30,417
Казахстан улсаас 16,870 жуулчин тус тус иржээ.
Мөн Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд 2026 оны эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээлд 29 хувийн өсөлттэйгөөр 2 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.
Нийтэлсэн огноо2026-09-08





