1 INDIA-MONGOLIA JOINT MILITARY EXERCISE CONCLUDES IN PITHORAGARH WWW.PIONEEREDGE.IN PUBLISHED:2026/10/05      2 TWO MONGOLIAN FALCONS FETCH SAR350,000 IN AUCTION AT SAUDI INTERNATIONAL FALCONS AND HUNTING EXHIBITION WWW.SPA.GOV.SA PUBLISHED:2026/10/05      3 MONGOLIA CONTRACTS 78,000 TONNES OF FUEL FROM RUSSIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      4 MONGOLIA PLANTS 140 MLN TREES SINCE 2021 TO COMBAT DESERTIFICATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/05      5 MONGOLIA TO COOPERATE CLOSELY WITH FIFA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      6 MONGOLIA HARVESTS MAJORITY OF WHEAT, VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      7 FOREIGN MINISTRY POLITICAL CONSULTATIONS HELD WITH AUSTRALIA WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/05      8 KAZAKHSTAN, MONGOLIA EXPAND COOPERATION IN ENERGY, AGRICULTURE AND MINING WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/04      9 MONGOLIA’S FUEL CRISIS: WHEN THIRD-NEIGHBOR DIPLOMACY MEETS SUPPLY-CHAIN REALITY WWW.INDRASTRA.COM PUBLISHED:2026/10/03      10 MONGOLIA’S STRENGTH IS ITS REMARKABLE BALANCE WWW.JUDOINSIDE.COM PUBLISHED:2026/10/03      ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ХОТЫН ДАРГЫН ОРЛОГЧ АСАН Т.ДАВААДАЛАЙ НАРТ ХОЛБОГДОХ ₮5.2 ТЭРБУМЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     АЖИЛ ОЛГОГЧООС ТӨЛӨХ НДШ-ИЙН ХЭМЖЭЭГ 0.2 ХУВИАР БУУРУУЛЖ, 12.3 ХУВЬ БОЛГОЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМАНД 748 ЯМАА УСТГАЛД ОРУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТОМИЛОЛТ: ЯПОНЫ СҮҮЛЧИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ МОНГОЛД ШИНЭ ГАРЦ НЭЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ОХУ: ЛАБОРАТОРИЙН СУДЛААЧИЙН ҮХЛИЙН ДАРАА 200 ХҮНИЙГ АЖИГЛАЛТАД АВААД БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     500 ОЮУТНЫ ХОТХОН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     С.ЦЭНГҮҮН: АЛТАН ГАДАС, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН ЗЭРЭГ ШАГНАЛЫГ ТӨРӨӨС ОЛГОХ НЬ ЗОХИМЖГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     МОНГОЛД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Засгийн газар шоконд бэлэн үү: Инфялц 18 хувь хүрч, иргэд зээлээ төлж чадахгүй байдалд орно www.itoim.mn

Монголын Банкны холбооноос банкны салбарын 2026 оны эхний хагас жилийн тоймыг танилцуулж, цаашид эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлийн талаар байр сууриа илэрхийллээ.
2026 оны эхний хагаст Монгол Улсын эдийн засаг 7.7 хувиар өссөн байна. Эдийн засгийн өсөлттэй уялдан банкны салбарын бизнесийн зээлийн идэвхжил нэмэгдэж, нийт зээл эхний хагас жилийн байдлаар 16 хувь, бизнесийн зээл 30 хувиар өсжээ.
Монголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амарын хэлснээр, банкны салбарын үндсэн үзүүлэлтүүд харьцангуй сайн, салбар тогтвортой байна. Гэхдээ цаашид эдийн засагт үүсэж болзошгүй шок, тэр дундаа шатахууны хомсдол, экспортын тасалдал, инфляцын дарамт зэрэг эрсдэлд Монгол Улс хэр бэлтгэлтэй байгаа асуудлыг онцоллоо.
Шатахууны хомсдол удаан үргэлжилбэл экспортод эрсдэл үүснэ
Түлш, шатахууны хомсдол удаан хугацаанд үргэлжилж, дотоодын хэрэглээг хангахад хүндрэл үүсэхээс гадна экспортын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай нөөц бүрдэх эсэх нь эргэлзээтэй байгааг Банкны холбоо анхаарууллаа.
Мөн экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй, тасалдал үүссэн тохиолдолд эдийн засагт ямар эрсдэл гарахыг урьдчилан тооцож, олон хувилбараар бэлэн байдлаа хангах шаардлагатайг онцолсон байна. Гэвч зөвхөн одоо төвлөрүүлж буй орлогодоо тулгуурлан төсвийн зардлаа нэмэгдүүлж, төсвийг тэлэх нь эрсдэлтэй гэж үзжээ.
Банкны холбооны байр сууринаас үзвэл, төсөв, сангийн бодлогын хэт өөдрөг тэлэлт нь эргээд эдийн засагт дарамт учруулж, инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.
Иргэдийн зээлийн эргэн төлөлтийн чадвар муудаж байна
Банкны салбарт сүүлийн саруудад ажиглагдаж буй нэг гол өөрчлөлт нь иргэдийн зээлийн эргэн төлөлтийн чадвар муудах хандлага гэж Банкны холбоо мэдээллээ. Тодруулбал, цалин, карт, автомашины зээл зэрэг хэрэглээний зээлийн чанар муудаж, иргэдийн зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүсэх хандлага нэмэгдэж байгаа аж. Үүний зэрэгцээ өрийн дарамтад орсон иргэд банк болон банк бус санхүүгийн байгууллагын албан ёсны зээлийн сувгаас шахагдаж, албан бус зээлийн зах зээлд шилжих эрсдэлтэйг анхаарууллаа.
Иймд төрийн зүгээс иргэдийн цалин, орлогыг үнийн өсөлтөөс хамгаалах бодлогод анхаарах шаардлагатай гэж Банкны холбоо үзэж байна.
2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөв инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй
Монголын Банкны холбоо 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төслийг анхааралтай ажиглаж байгаагаа илэрхийллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбараар төсөв батлагдвал сангийн бодлого эдийн засаг, аж ахуйн нэгжүүд болон иргэдэд ирэх инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзэж байна.
Мах, шатахууны үнийн өсөлт, тээвэр, ложистикийн зардлын нэмэгдэл болон цаашид шатахууны үнэ өсөх эрсдэлийг харгалзан үзвэл инфляц оны эцэст 18 хувьд хүрэх эрсдэлтэй гэсэн тооцооллыг Банкны холбоо танилцууллаа.
Харин энэ тооцоололд 2026 оны төсвийн тодотголоор нэмэгдэх зардлыг бүрэн тусгаагүй гэдгийг сануулав. Тиймээс төсвийн тодотголоор нэмэгдэх зардал болон 2027 оны төсвийн төслийн өндөр тэлэлт хэвээр үргэлжилж, батлагдвал инфляцын дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж Банкны холбоо анхааруулсан юм.
Монголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар: Төсвийн нэмэгдэл нь тодорхой бүлэг хүмүүсийг л дэмжиж байна. Ялангуяа төрийг дагасан хэсэг л хамгаалагдаж байна. Мөн тэтгэврийнхэн болон төрийн албан хаагчдыг дэмжиж, инфляцаас хамгаалж магадгүй. Энд 300-400 мянган хүн яригдах байх. Хувийн хэвшлийнхний цаана байгаа 700-800 мянган хүний амьжиргаа улам дордох нь. Иргэдийн халаасанд байгаа мөнгө инфляцад идэгдэнэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн халааснаас нь мөнгийг хулгайлж буйтай адил зүйл болно. Инфляцыг хөөрөгдөхгүй байдлаар иргэдийнхээ амьжиргааг дэмжих байдлаар ажилламаар байна гэв.
Гадаад орчны эрсдэл Монголд бүрэн мэдрэгдээгүй байна
Мөн гадаад зах зээлд үүсээд буй геополитикийн нөхцөл байдал, тэр дундаа Ирантай холбоотой мөргөлдөөн болон Орос-Украины дайны нөлөөгөөр олон улсын зах зээл дэх үнэ өсөх эрсдэлтэй байгааг Банкны холбоо онцоллоо.
Эдгээр эрсдэлийн нөлөө Монгол Улсад одоогоор бүрэн хэмжээгээр мэдрэгдээгүй ч цаашид геополитикийн нөхцөл байдал хурцдаж, импортын үнэ өсөх, тээвэр ложистикийн зардал нэмэгдэх зэрэг эрсдэл үүсэх боломжтой.
Тиймээс гадаад болон дотоодын эрсдэлийг харгалзан төсвийн орлого, зарлагын тооцооллыг бодитой хийх, эдийн засгийн болзошгүй шокт бэлтгэлтэй байх шаардлагатайг Монголын Банкны холбоо анхаарууллаа.

Энхтайван МӨНХЦЭЦЭГ

Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-09-08