Гадаадын 19 мянга гаруй иргэнд виз олгожээ www.eagle.mn
ГИХГ өнгөрсөн сард виз, зөвшөөрлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүсэлтийг үндэслэн гадаадын 5707 иргэнд визийн зөвшөөрөл, 19 373 иргэнд зохих ангиллын виз олгожээ.
Харин виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан буюй хугацаа дуусаагүй, бичиг баримтын бүрдэл дутуу, албадан гаргасан хугацаа дуусаагүй шалтгаанаар 382 иргэнд виз олгохоос татгалзсан байна.
Түүнчлэн 1 633 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 4 700 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгож, 1 480 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 6 911 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч шийджээ. Эдгээр тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад визийн зөвшөөрөл 5.1, виз олголт 34.7, оршин суух зөвшөөрөл олголт 50.4 хувиар нэмэгдсэн байна.
Монгол Улсад одоогоор 131 улсын 47 413 иргэн албан болон хувийн хэргээр түр оршин суух зөвшөөрөлтэй байна. Үүнээс хөдөлмөр эрхлэхээр 32 222, хөрөнгө оруулахаар 5 983, суралцахаар 2 992, гэр бүлийн шугамаар 3 018, бусад зорилгоор гадаадын 3 198 иргэн оршин сууж байв.
Нийтэлсэн огноо2026-09-07





