1 INDIA-MONGOLIA JOINT MILITARY EXERCISE CONCLUDES IN PITHORAGARH WWW.PIONEEREDGE.IN PUBLISHED:2026/10/05      2 TWO MONGOLIAN FALCONS FETCH SAR350,000 IN AUCTION AT SAUDI INTERNATIONAL FALCONS AND HUNTING EXHIBITION WWW.SPA.GOV.SA PUBLISHED:2026/10/05      3 MONGOLIA CONTRACTS 78,000 TONNES OF FUEL FROM RUSSIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      4 MONGOLIA PLANTS 140 MLN TREES SINCE 2021 TO COMBAT DESERTIFICATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/05      5 MONGOLIA TO COOPERATE CLOSELY WITH FIFA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      6 MONGOLIA HARVESTS MAJORITY OF WHEAT, VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      7 FOREIGN MINISTRY POLITICAL CONSULTATIONS HELD WITH AUSTRALIA WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/05      8 KAZAKHSTAN, MONGOLIA EXPAND COOPERATION IN ENERGY, AGRICULTURE AND MINING WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/04      9 MONGOLIA’S FUEL CRISIS: WHEN THIRD-NEIGHBOR DIPLOMACY MEETS SUPPLY-CHAIN REALITY WWW.INDRASTRA.COM PUBLISHED:2026/10/03      10 MONGOLIA’S STRENGTH IS ITS REMARKABLE BALANCE WWW.JUDOINSIDE.COM PUBLISHED:2026/10/03      ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ХОТЫН ДАРГЫН ОРЛОГЧ АСАН Т.ДАВААДАЛАЙ НАРТ ХОЛБОГДОХ ₮5.2 ТЭРБУМЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     АЖИЛ ОЛГОГЧООС ТӨЛӨХ НДШ-ИЙН ХЭМЖЭЭГ 0.2 ХУВИАР БУУРУУЛЖ, 12.3 ХУВЬ БОЛГОЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМАНД 748 ЯМАА УСТГАЛД ОРУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТОМИЛОЛТ: ЯПОНЫ СҮҮЛЧИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ МОНГОЛД ШИНЭ ГАРЦ НЭЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ОХУ: ЛАБОРАТОРИЙН СУДЛААЧИЙН ҮХЛИЙН ДАРАА 200 ХҮНИЙГ АЖИГЛАЛТАД АВААД БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     500 ОЮУТНЫ ХОТХОН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     С.ЦЭНГҮҮН: АЛТАН ГАДАС, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН ЗЭРЭГ ШАГНАЛЫГ ТӨРӨӨС ОЛГОХ НЬ ЗОХИМЖГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     МОНГОЛД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их тэнгэрийн аманд барьж буй Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. 

Тэрбээр үндэсний оюун санаа, соёлын дархлааг бэхжүүлэх чухал хөрөнгө оруулалт болох музейн барилгын ажлыг чанартай барьж дуусгахад онцгой анхаарахыг холбогдох сайдууд, гүйцэтгэгч компанид захилаа.

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна. Шинээр барьж буй музейн сан хөмрөгийг баяжуулах, музейн үзэсгэлэн дэглэлт, сан хөмрөгийн хадгалалт-хамгаалалт, интерактив үзүүлэн, боловсролын хөтөлбөрийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд анхаарах, хүний нөөцийг чадавхжуулах, шаардлагатай боловсон хүчнийг гадаадын орнуудад бэлтгэх зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Их тэнгэрийн аманд зориулалтын бусаар ашиглаж байсан газрыг нийтийн эзэмшилд эргүүлэн авч, ард иргэдэд хүртээмжтэй зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан юм. Улмаар уг газарт Байгалийн түүхийн музей байгуулах шийдвэрийг гаргасан билээ.

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын ажил 2024 онд эхэлж, 6.6 га газарт барих музейн барилга 45 мянга орчим хавтгай дөрвөлжин талбайтай.

Монгол Улсад анх удаа барьж буй байгалийн шинжлэх ухааны томоохон музей ашиглалтад орсноор хэмжээгээрээ Ази тивийн орнуудын байгалийн музейн дунд долоодугаарт орно.

Таван блок бүхий музейн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 83 хувьтай байгаа бөгөөд ирэх онд дуусгахаар төлөвлөж байна. Барилга угсралтын ажил дууссаны дараа музейн дотоод засал, үзүүллэг дэглэлтийн ажлыг гүйцэтгэнэ. Үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөг Шинжлэх ухааны академийн долоон хүрээлэн, МУИС, ХААИС, ШУТИС-ийн нийт эрдэмтэн судлаачдаас бүрдсэн найман дэд ажлын хэсэг боловсруулж байгаа ба ажлын гүйцэтгэл одоогоор 98 хувьтай байна.

Музей нь орчин үеийн технологийн шийдэл бүхий виртуал бодит орчин, мультимедиа, интерактив дэлгэц, динамик тоноглол бүхий 7 байнгын үзүүллэгийн танхимтай байна. Мөн түр үзэсгэлэнгийн танхим, амфитеатр, номын сан, хурлын танхим, зоогийн газар, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, 500 орчим авто машины зогсоолтой байх юм.

Үзэсгэлэнгийн долоон танхимд нэг дор дунджаар 2,500-3,000 хүн чөлөөтэй зэрэгцэн зочлох боломжтой, өдөрт 3,500-5,000 зочин нэвтрүүлэх хүчин чадалтай.

Тус музей нь шим ертөнц, хүн төрөлхтний үүсэл хөгжил, геологи, палеонтологи, газар зүй, биологийн төрөл зүйл, байгаль экологи, экосистемийн зүй тогтол, хувьсал өөрчлөлтийн тухай мэдлэг түгээн, байгалийн хуулиудыг хүүхэд, багачуудад танин мэдүүлж, эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах, эх орноороо бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Мөн байгаль, соёлын өвийг цуглуулах, хадгалан хамгаалах, судлах, сурталчлах замаар ногоон нийгмийн үзэл баримтлалыг төлөвшүүлж, байгаль орчны боловсрол, тогтвортой хөгжил, насан туршийн суралцахуй, уур амьсгалын хариуцлагатай хандлага, олон улсын хамтын ажиллагааг дэмжин, Монголын онгон байгаль, байгалийн өвийг онцлон таниулсан экологийн боловсрол, мэдлэгийн төв болон хөгжих юм. Музейн барилгын зураг төслийг “Хатанбаатар” компани боловсруулж, “Содон Номин констракшн” компани гүйцэтгэгчээр ажиллаж байна. 

Байгалийн түүхийн музейн үндэс суурь 1924 онд тавигдаж, 1956 онд шинэчлэн байгуулагдсан түүхтэй. 1991 онд Улсын төв музейн бүрэлдэхүүнээс гарч Байгалийн түүхийн музей болсон юм. Өдгөө тус музей байгалийн холбогдолтой 12 мянга орчим үзмэр, эд өлгийн зүйлээс нийтэд толилуулж, байгалийн чиглэлээр бие даасан болон хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж байна.



Нийтэлсэн огноо2026-09-13