1 INDIA-MONGOLIA JOINT MILITARY EXERCISE CONCLUDES IN PITHORAGARH WWW.PIONEEREDGE.IN PUBLISHED:2026/10/05      2 TWO MONGOLIAN FALCONS FETCH SAR350,000 IN AUCTION AT SAUDI INTERNATIONAL FALCONS AND HUNTING EXHIBITION WWW.SPA.GOV.SA PUBLISHED:2026/10/05      3 MONGOLIA CONTRACTS 78,000 TONNES OF FUEL FROM RUSSIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      4 MONGOLIA PLANTS 140 MLN TREES SINCE 2021 TO COMBAT DESERTIFICATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/05      5 MONGOLIA TO COOPERATE CLOSELY WITH FIFA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      6 MONGOLIA HARVESTS MAJORITY OF WHEAT, VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      7 FOREIGN MINISTRY POLITICAL CONSULTATIONS HELD WITH AUSTRALIA WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/05      8 KAZAKHSTAN, MONGOLIA EXPAND COOPERATION IN ENERGY, AGRICULTURE AND MINING WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/04      9 MONGOLIA’S FUEL CRISIS: WHEN THIRD-NEIGHBOR DIPLOMACY MEETS SUPPLY-CHAIN REALITY WWW.INDRASTRA.COM PUBLISHED:2026/10/03      10 MONGOLIA’S STRENGTH IS ITS REMARKABLE BALANCE WWW.JUDOINSIDE.COM PUBLISHED:2026/10/03      ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ХОТЫН ДАРГЫН ОРЛОГЧ АСАН Т.ДАВААДАЛАЙ НАРТ ХОЛБОГДОХ ₮5.2 ТЭРБУМЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     АЖИЛ ОЛГОГЧООС ТӨЛӨХ НДШ-ИЙН ХЭМЖЭЭГ 0.2 ХУВИАР БУУРУУЛЖ, 12.3 ХУВЬ БОЛГОЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМАНД 748 ЯМАА УСТГАЛД ОРУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТОМИЛОЛТ: ЯПОНЫ СҮҮЛЧИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ МОНГОЛД ШИНЭ ГАРЦ НЭЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ОХУ: ЛАБОРАТОРИЙН СУДЛААЧИЙН ҮХЛИЙН ДАРАА 200 ХҮНИЙГ АЖИГЛАЛТАД АВААД БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     500 ОЮУТНЫ ХОТХОН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     С.ЦЭНГҮҮН: АЛТАН ГАДАС, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН ЗЭРЭГ ШАГНАЛЫГ ТӨРӨӨС ОЛГОХ НЬ ЗОХИМЖГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     МОНГОЛД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Голомт банк харилцагчдынхаа худалдаа, төлбөр тооцоог дэмжихээр Bank of China-тай стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ www.eagle.mn

Голомт банк БНХАУ-ын Bank of China болон Xiamen C&D Inc.-тай Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хоорондын худалдаа, төлбөр тооцоог дэмжих гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийг Шиамэнь хотноо болсон олон улсын хамтын ажиллагааны арга хэмжээ (CIPS Exhibition on Bank-Enterprise Collaboration)-ний үеэр байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь Хятадын төрийн өмчит томоохон корпорац болох Xiamen C&D Inc. болон Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудын хоорондын худалдаа, төлбөр тооцоог илүү хурдан, найдвартай, үр ашигтай хэрэгжүүлэхэд чиглэнэ. Xiamen C&D Inc. нь уул уурхай, барилгын материал болон түүхий эдийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд Монголын олон аж ахуйн нэгж, байгууллагатай олон жилийн турш хамтран ажилласаар иржээ.

Голомт банк Монгол Улсын хил дамнасан юанийн төлбөр тооцооны 30% хувийг гүйцэтгэдэг бөгөөд 2024 онд олон улсын юанийн төлбөр тооцооны үндсэн дэд бүтэц болох CIPS системд нэгдсэн. Ингэснээр Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд БНХАУ-ын түншүүдтэй хийх юанийн төлбөр тооцоогоо богино хугацаанд гүйцэтгэх, олон улсын худалдааны үйл ажиллагаагаа илүү үр ашигтай зохион байгуулах нөхцөл бүрдсэн юм.

Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд

Монгол, Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тогтвортой тэлж буй энэ үед бизнес эрхлэгчдийн хувьд найдвартай төлбөр тооцоо, шуурхай санхүүжилтийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын аж ахуйн нэгжүүдэд хил дамнасан юанийн төлбөр тооцоогоо илүү үр ашигтай хийх, худалдааны санхүүжилтийн боломжоо өргөжүүлэх бодит дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид бид харилцагчдадаа олон улсын шилдэг туршлагад суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх чиглэлээр стратегийн түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх болно.

БНХАУ нь Монгол Улсын худалдааны хамгийн том түнш улс бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Иймд худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг дэмжих хүрээнд Голомт банк Хятадын тэргүүлэх банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран Монгол Улс болон БНХАУ хоорондын түншлэлийн сүлжээг улам бэхжүүлж, хоёр улсын аж ахуйн нэгжүүд хоорондын худалдаа, төлбөр тооцоог илүү хүртээмжтэй, шуурхай, найдвартай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ худалдааны санхүүжилт, хил дамнасан санхүүгийн шийдлүүдийг хөгжүүлэх замаар харилцагчдынхаа бизнесийн өсөлтийг дэмжин ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-09-10