Mysteel: Ирэх онд БНХАУ-ын Монголоос импортлох коксжих нүүрс 95 сая тонн хүрэх магадлалтай www.bloombergtv.mn
БНХАУ-ын Монгол Улсаас импортлох коксжих нүүрсний хэмжээ 2027 онд 95 сая тонн хүрч, огцом өсөх төлөвтэйг Mysteel мэдээллээ.
Хоёр улсын хооронд төмөр замын шинэ холболт ашиглалтад орж, БНХАУ-ын дотоодын нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байна гэж тооцвол 2027 онд Монголоос авах коксжих нүүрсний импорт 82-95 сая тонн хүрэхээр байна. Энэ нь 2025 оны түвшнээс 42-58 орчим хувиар өссөн үзүүлэлт болохыг Mysteel-ийн шинжилгээнд дурджээ.
Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын талаас илүү хувийг нийлүүлдэг гол нийлүүлэгч хэвээр байна. Энэ оны эхний хагаст Монголын коксжих нүүрсний экспорт 40 сая тонн давсан бөгөөд одоогийн эрчээ хадгалбал бүтэн жилийн дүнгээр 82–84 сая тоннд хүрэх төлөвтэй.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 291 тулгуурын бүтээн байгуулалт бүрэн дууссанаар төслийн нийт гүйцэтгэл 50 орчим хувьд хүрснийг Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн сарын сүүлээр мэдээлсэн. Оны үлдсэн хугацаанд бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, төмөр замыг 2027 оны IV сард ашиглалтад оруулан туршилтын тээврийг эхлүүлэхээр зорьж байна.
Нийтэлсэн огноо2026-09-14





