Бизнес аялал & хөтөлбөр Лондон хот, Их Британи Улс (2026 оны 12 сарын 13-18) www.britishbusinesscentre.com
Мongolian Business Database (MBD) болон Бритиш Бизнес Сентер (BBC)-ээс , Их Британи Улсын ЭСЯ, Монгол-Британийн Худалдааны Танхимын дэмжлэгтэйгээр 15 дахь удаагийн бизнес аялал, хөтөлбөрийг Их Британи Улсын нийслэл Лондон хотод хэрэгжүүлэхээр бэлтгэж эхэлсэн бөгөөд бизнес эрхлэгчдийг бүртгэж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд оролцогчид 2026 оны 12 сарын 15-нд Британи-Монголын Худалдааны Танхимын “ Doing business with Mongolia & Christmas Reception” B2B Networking арга хэмжээнд оролцож Их Британийн бизнес эрхлэгчидтэй нүүр тулж уулзан танилцах бөгөөд Их Британийн Парламентын ордонд тусгай зөвшөөрлөөр зочлох зэрэг хөтөлбөрт хамрагдана.
Энэ хугацаанд Лондон хотод хэрэгжих “Mining World Congress”, “The London International horse show” “Royal Kingston Christmas Fair” зэрэг олон улсын үзэсгэлэн арга хэмжээнд төлөөлөгчид өөрсдийн сонирхолоор оролцох боломжтой.
Мөн энэ үеэр Лондон хотод English Premier League ийн Chelsea vs Aston Villa, Liverpool vs Spurs, Arsenal vs Manchester United багуудын тоглолт Moulin Rouge, АBBA хамтлагийн дижитал аватар болон амьд хөгжим хосолсон тоглолт зэрэг спорт, урлаг соёлын арга хэмжээ товлогдсон байгаа.
Лондон хотод төвтэй Британи-Монголын Худалдааны танхим нь 2009 онд үүсгэн байгуулагдсан, хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцааг мэргэжлийн түвшинд дэмждэг төрийн бус байгууллага билээ.
99066062 дугаарын утас болон contact@mongolianbusinessdatabase.com, management@britishbusinesscentre.com имэйлд хандан лавлах зүйлээ тодруулна уу.
БҮРТГЭЛ 10 САРЫН 10-нд ДУУСНА
Нийтэлсэн огноо2026-10-01





