1 MONGOLIA CONTRACTS 78,000 TONNES OF FUEL FROM RUSSIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      2 MONGOLIA PLANTS 140 MLN TREES SINCE 2021 TO COMBAT DESERTIFICATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/05      3 MONGOLIA TO COOPERATE CLOSELY WITH FIFA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      4 MONGOLIA HARVESTS MAJORITY OF WHEAT, VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      5 FOREIGN MINISTRY POLITICAL CONSULTATIONS HELD WITH AUSTRALIA WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/05      6 KAZAKHSTAN, MONGOLIA EXPAND COOPERATION IN ENERGY, AGRICULTURE AND MINING WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/04      7 MONGOLIA’S FUEL CRISIS: WHEN THIRD-NEIGHBOR DIPLOMACY MEETS SUPPLY-CHAIN REALITY WWW.INDRASTRA.COM PUBLISHED:2026/10/03      8 MONGOLIA’S STRENGTH IS ITS REMARKABLE BALANCE WWW.JUDOINSIDE.COM PUBLISHED:2026/10/03      9 MONGOLIA INTRODUCES NEW GOVERNANCE FRAMEWORK FOR STATE-OWNED COMPANIES WWW.MCUSERCONTENT.COM PUBLISHED:2026/10/03      10 MONGOLIA SIGNS ADB LOAN AGREEMENTS FOR EDUCATION AND HEALTH PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/03      ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     АЖИЛ ОЛГОГЧООС ТӨЛӨХ НДШ-ИЙН ХЭМЖЭЭГ 0.2 ХУВИАР БУУРУУЛЖ, 12.3 ХУВЬ БОЛГОЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМАНД 748 ЯМАА УСТГАЛД ОРУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТОМИЛОЛТ: ЯПОНЫ СҮҮЛЧИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ МОНГОЛД ШИНЭ ГАРЦ НЭЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ОХУ: ЛАБОРАТОРИЙН СУДЛААЧИЙН ҮХЛИЙН ДАРАА 200 ХҮНИЙГ АЖИГЛАЛТАД АВААД БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     500 ОЮУТНЫ ХОТХОН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     С.ЦЭНГҮҮН: АЛТАН ГАДАС, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН ЗЭРЭГ ШАГНАЛЫГ ТӨРӨӨС ОЛГОХ НЬ ЗОХИМЖГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     МОНГОЛД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     "МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     Г.ДАМДИННЯМ: ДОТООДДОО ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ ШААРДЛАГЫГ БҮРЭН ХҮЛЭЭЖ АВНА. ХАРИН ГАДААД ШОКИЙГ БИ ШИЙДЭХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/03    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Дүүжин тээврийг туршиж эхэллээ www.montsame.mn

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл явах дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг шалгах туршилт эхэллээ.

Туршилтын үеэр ган троссын хэвийн ажиллагаа, хөдөлгөөний хурд, тоормос болон удирдлагын системийн аюулгүй ажиллагааны мэдрэгчүүдийг шалгаж, системийн хэвийн бус нөхцөл дэх ажиллагааг шалгах зорилгоор цахилгаан тасрах, хэт хурд авах, олон кабиныг зэрэг ажиллуулах, гэнэт зогсох нөхцөлийг зориудаар үүсгэж, хамгаалалтын болон удирдлагын системийн ажиллагааг шалгах аж. Туршилтын эхний шатанд таван кабин суурилуулж, системийн ажиллагааг шалгах бөгөөд үүний дараа 96 кабинд 750 кг-ын жинтэй ус, эсвэл шуудайтай элс хийж механик шалгалтад оруулах юм байна.

Дүүжин замын тээврийн цахилгааны хангамжийн тухай ахлах инженер Г.Түвшинсанаа ярихдаа, “Францын “Bureau Veritas” групп үнэлгээ хийж, улмаар улсын комисс орсны дараа дүүжин замын тээврийн хөдөлгөөнийг нээж, зорчигчдыг тээвэрлэхээр төлөвлөсөн. Дүүжин тээврийн системийн хөдөлгөгч үндсэн мотор нь 567кВт хүчин чадалтай ба аюулгүй ажиллагааны горимын дагуу хоёр өөр цэгээс тэжээлтэй ажиллана. Тогны хязгаарлалтын үед нэг талын тэжээл тасрахад нөгөө талын тэжээлтэй учир хэвийн горимоор ажиллах юм. Онцгой тохиолдол буюу нийтээр тог тасарсан үед зорчигчдыг аюулгүй зогсоолд хүргэхэд зориулсан 275 кВA чадалтай нөөц цахилгаан генератор төлөвлөсөн. Энэ нь дүүжин замын тээврийн бүрэн чадалд бус зөвхөн зорчигчдыг аюулгүй зогсоолд хүргэхэд зориулсан нөөц үүсгүүр юм” гэв.   

Төслийг улсын комисс хүлээн авахаас өмнө Францын “Bureau Veritas” групп ажиллаж, хөндлөнгийн инженерингийн аудит хийж, баталсан зураг төсөл, норм стандарт мөрдсөн, материал болон гүйцэтгэлийн чанарыг хангасан эсэх, инженерийн системийн аюулгүй байдал, ашиглалтын үеийн эрсдэл зэргийг тооцоолж, хяналт тавих ажээ. Аудит хийх “Bureau Veritas” групп нь 198 жилийн түүхтэй компани бөгөөд зураг төсөл, барилгын хяналт, эрсдэлийн чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг байна. Олон улсын 5000 гаруй барилгын төсөлд оролцож, 10 мянга гаруй барилгад хяналт хийжээ.

Энэхүү төслийг БНФУ-ын Засгийн газрын 51 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа юм. Зээлийн хугацаа 40 жил, хүү 0.0076 хувь, үндсэн зээлийн хүүнээс чөлөөлөгдөх хугацаа 12 жил, зээлийг үлдэх хугацаанд тэнцүүлэн хувааж, жилд хоёр удаа төлөх гэрээтэй байна.



Нийтэлсэн огноо2026-10-05