1 WHEAT RESERVES REACH 52.6 THOUSAND TONNES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/07      2 ENTRÉE RESOURCES ADDRESSES QUESTIONS RAISED IN PLENARY SESSION OF PARLIAMENT OF MONGOLIA WWW.GLOBENEWSWIRE.COM PUBLISHED:2026/10/07      3 KYRGYZSTAN, MONGOLIA TO COOPERATE IN CARDIAC SURGERY AND ORGAN TRANSPLANTATION WWW.24.KG PUBLISHED:2026/10/07      4 SECRETARY RUBIO’S CALL WITH MONGOLIAN FOREIGN MINISTER BATTSETSEG WWW.STATE.GOV PUBLISHED:2026/10/07      5 MONGOLIA, FIFA SIGN AGREEMENT ON CONSTRUCTION OF 25,000-SEAT FOOTBALL STADIUM WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/10/07      6 MONGOLIA, EU TO EXPAND COOPERATION IN FORESTS, BIOECONOMY AND AGRICULTURE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/06      7 FOREIGN MINISTER BATTSETSEG HOLDS PHONE TALKS WITH U.S. SECRETARY OF STATE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/06      8 BROADWAY STANDARD IN MONGOLIA: THE DIRECTORS OF THE MUSICAL "MICHAEL JACKSON" ARRIVED IN ULAANBAATAR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/10/06      9 BIOCOMBINAT TO RELEASE FIRST FMD VACCINE DOSES IN NOVEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/06      10 ENKHIIN-OD SIGNS WITH G LEAGUE’S OSCEOLA MAGIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/06      ЗГ: ЭКСПОРТЫН ОРЛОГО ӨСӨЖ, ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИН БУЮУ 8.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     Ж.ЭНХБАЯР: НҮҮРСНИЙ ЭКСПОРТООР ХАНГИ БООМТ ТЭРГҮҮЛЖ, 140 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙГАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ГУРВАН ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     "ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ"-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ 6 ТӨСӨЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     У.НЯМЖАРГАЛ: ЭРХҮҮД НАС БАРСАН ЭМЭГТЭЙ ТАРВАГАН ТАХЛААР ӨВДӨӨГҮЙ ГЭДГИЙГ ОХУ БАТАЛЖ, МОНГОЛД ХАРИУ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     Б.ПҮРЭВДАГВА: ХИЙН ЗУУХ ТӨСӨЛ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ БАЙГАА УЧРААС УДААН ҮРГЭЛЖЛҮҮЛЭХГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     ШИНЭ ХАРХОРУМ ХОТ БАЙГУУЛАХ ХҮРЭЭНД 900 МЯНГАН МОД ТАРЬЖ, УРГУУЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     ТӨСӨВ 2027: ИРЭХ ОНД ИРГЭДИЙН ОРЛОГЫГ ИНГЭЖ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/06     ЧИКАГОГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН ТҮҮХИЙ ЭДИЙН ФЬЮЧЕРСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/06     ДУУ, ДҮРСНИЙ БИЧЛЭГИЙН ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛСАН ЗӨРЧИЛ 54 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/06    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ЗГ: Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ www.ikon.mn

Экспортын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.

Танилцуулгатай холбогдуулан хилийн Гашуунсухайт боомтын зургаан замын уулзвар орчмын тээврийн хэрэгслийн түгжрэлийг арилгах арга хэмжээ авч, экспортын тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтуудын хил дамнасан төмөр замын холболтын ажлыг шуурхай эхлүүлэх, Булган, Бичигт боомтод гаалийн автомат бүрдүүлэлтийн систем, ухаалаг гарц, нүүрсний шинжилгээний лабораторийг 2026 оны IV улиралд багтаан ашиглалтад оруулахыг тус тус үүрэг болгосон байна.

Мөн гадаад худалдааны цахим нэг цонх системийг нэвтрүүлэхэд шаардлагатай худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхээр болов.

Монгол Улсын экспортын орлого сүүлийн 10 жилд 3.4 дахин өсөж, 2025 онд 15.7 тэрбум ам.долларт хүрсэн. Экспортын орлого энэ оны эхний есөн сарын байдлаар 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 54 хувийн өсөлттэй байгаа юм. 2026 оны улсын төсөвт төлөвлөсөн экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл оны эхний есөн сард 100 хувь хангагдсан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс онцолсон.

Уул уурхайн экспортын биет хэмжээ нь жилийн төлөвлөгөөнөөс зэсийн баяжмал 100, нүүрс 95.7, төмрийн хүдэр 71.8, газрын тос 65 хувьтай байна. Экспортын орлого өссөнөөр гадаад валютын улсын нөөц есдүгээр сарын эцэст түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрч, валютын ханш тогтвортой байна.

Түүнчлэн уул уурхайн бус экспортын орлого эхний есөн сарын байдлаар 776 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 дахин өслөө. Тухайлбал, 2026 оны эхний есөн сарын байдлаар ноос, ноолууран бүтээгдэхүүнийх 244 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 73 хувиар, арьс ширнийх 2.3 сая ам.долларт хүрч, 109 хувиар тус тус өссөн байна. Харин мах, махан бүтээгдэхүүний экспорт 84 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 11 хувиар буурсан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Нийтэлсэн огноо2026-10-07