ЦЕГ: Баавгайд дайруулсан 55 настай эрэгтэй нас барж, 40 настай эмэгтэй гэмтсэн www.itoim.mn
Баянзүрх дүүрэгт баавгай айлын гэр рүү халдаж нэг хүн амиа алдаж, нэг хүн гэмтсэн талаар ЦЕГ-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Урьд шөнө 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн Бурхантын-Ам гэх газар баавгай гэр рүү дайраад байна гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтын явцад 40 настай эмэгтэй нүүрэн хэсэгтээ баавгайд самардуулсан, 55 настай эрэгтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Эмэгтэй гэрээс гарч зугтсан тулдаа амьд үлджээ. Энэ онд баавгайтай холбоотой 597 тохолдол бүртгэгдсэн байна.
Тэгвэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-8-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна.
ГССҮТ “Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн. Эмнэлгийн зүгээс шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авсан” гэлээ.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-10-08





