1 UN TALKS IN MONGOLIA EXPOSE GROWING DROUGHT CRISIS AS CLIMATE IMPACTS WORSEN WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2026/10/08      2 SINGAPORE AND MONGOLIA TO ACCEPT CARBON CREDIT PROJECT APPLICATIONS FROM 30 OCTOBER 2026 WWW.INDEXBOX.IO PUBLISHED:2026/10/08      3 BEAR KILLS MAN IN MONGOLIAN CAPITAL AS SIGHTINGS RISE WWW.STRAITSTIMES.COM PUBLISHED:2026/10/08      4 1.63 KG METHAMPHETAMINE DISCOVERED HIDDEN IN CARGO IN MONGOLIA WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/10/08      5 MONGOLIA’S EXPORT REVENUE REACHES USD 16.6 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/08      6 NEW KHARKHORUM CITY TO FEATURE GREEN SPACES COVERING 50% OF AREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/08      7 MONGOLIA ORDERS ‘SURVEILLANCE’ ON RUSSIA BORDER AFTER REPORTED PLAGUE DEATH WWW.ARABNEWS.COM PUBLISHED:2026/10/08      8 BEYOND THE END OF THE ROAD: A FOUR-HOUR HORSE RIDE TO STAY WITH MONGOLIA'S REINDEER HERDERS WWW.BBC.COM PUBLISHED:2026/10/07      9 RUSSIAN COAL EXPORTERS LOSE GROUND ON INTERNATIONAL MARKETS — INTELLIGENCE WWW.UATV.UA PUBLISHED:2026/10/07      10 WHEAT RESERVES REACH 52.6 THOUSAND TONNES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/07      ЧУЛУУН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 82.3 САЯ ТОННД ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНООСОО ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     Ж.ЭНХБАЯР: ТАВАНТОЛГОЙН ДЦС-ЫГ ХУРДАН БАРИАД, БОГИНО ХУГАЦААНД БУЦААЖ ӨГӨХ ШАЛГУУРААР ХУВИЙН ХЭВШЛҮҮДИЙГ УРАЛДУУЛНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ТҮҮХИЙ ЭДЭЭР ТОГТВОРТОЙ ХАНГАХААР 15 БАЙРШИЛД ХАЙГУУЛ ЭХЛҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     ЦЕГ: БААВГАЙД ДАЙРУУЛСАН 55 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖ, 40 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭМТСЭН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 25.9 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     НОГДОЛ АШГААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     ЗГ: ЭКСПОРТЫН ОРЛОГО ӨСӨЖ, ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИН БУЮУ 8.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     Ж.ЭНХБАЯР: НҮҮРСНИЙ ЭКСПОРТООР ХАНГИ БООМТ ТЭРГҮҮЛЖ, 140 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙГАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ГУРВАН ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Чулуун нүүрсний экспорт 82.3 сая тоннд хүрчээ www.news.mn

Монгол Улс оны эхний есөн сарын байдлаар 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолж, 9.7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор авчээ. Ингэснээр экспортын дүн импортоос 6.6 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан байна. Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 57.2 хувиар өссөн байна. Үүнд уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Тухайлбал, чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 40.9 хувиар өсөж, 82.3 сая тоннд хүрсэн байна. Мөн зэсийн баяжмалын экспорт 20.5 хувь, төмрийн хүдрийн экспорт 4.1 хувиар тус тус нэмэгджээ.

Харин боловсруулаагүй нефтийн экспорт 7.8 хувиар буурсан байна. Мөн малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 20.5 хувь, алтны экспорт 22.1 хувиар тус тус буурчээ. Импортын тухайд түлш болон хүнсний барааны импорт өссөн бол суудлын болон ачааны автомашины импорт буурсан байна.

Тодруулбал, 684.9 мянган тонн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өссөн бол 1,463.5 мянган тонн дизель түлш импортолсон нь 7.5 хувиар нэмэгджээ.

Харин суудлын автомашины импорт 804.6 сая ам.доллар, ачааны автомашины импорт 367.2 сая ам.доллараар тус тус буурсан байна. Хүнсний барааны импортын хувьд улаанбуудай, хүнсний ногоо, жимс, самар болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс өсжээ. Улаанбуудай, хүнсний ногоо, элсэн чихэр, жимс, самар, тахиа, гахайн мах болон өөхний импорт 9.1-35.5 хувиар нэмэгдсэн байна.



Нийтэлсэн огноо2026-10-08