1 MONGOLIA 'BB-' LONG-TERM RATING AFFIRMED; OUTLOOK STABLE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/11      2 INSIDE THE LUXURY RESORT MONGOLIA’S FUEL CRISIS NEVER REACHED WWW.INTPOLICYDIGEST.ORG PUBLISHED:2026/10/11      3 WORLD'S MOST EXPENSIVE MONGOLIAN FALCON SELLS FOR RECORD SR1.4 MILLION AT SAUDI AUCTION WWW.GULFNEWS.COM PUBLISHED:2026/10/11      4 FIRST 87 KM OF BAGAKHANGAI-KHUSHIG VALLEY-EMEELT RAILWAY COMPLETED WWW.MONSTAME.MN PUBLISHED:2026/10/11      5 ULAANBAATAR PROPOSES CUTTING TAX RATES ON SIX TYPES OF SERVICES BY 50% WWW.MONSTAME.MN PUBLISHED:2026/10/11      6 PROFESSIONAL HUNTING TEAMS TO BE DEPLOYED IN BEAR-RISK AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/11      7 ANCIENT DNA LINKS ATTILA’S HUNS TO THE ELITE OF A LOST MONGOLIAN EMPIRE WWW.ZMESCIENCE.COM PUBLISHED:2026/10/11      8 UN TALKS IN MONGOLIA EXPOSE GROWING DROUGHT CRISIS AS CLIMATE IMPACTS WORSEN WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2026/10/08      9 SINGAPORE AND MONGOLIA TO ACCEPT CARBON CREDIT PROJECT APPLICATIONS FROM 30 OCTOBER 2026 WWW.INDEXBOX.IO PUBLISHED:2026/10/08      10 BEAR KILLS MAN IN MONGOLIAN CAPITAL AS SIGHTINGS RISE WWW.STRAITSTIMES.COM PUBLISHED:2026/10/08      ЭКСПОРТ 51.2 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     БЕНЗИНИЙ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМААРЧ ИНФЛЯЦ 12.9 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     Н.УЧРАЛ: БИДНИЙ СОНГОСОН ЗАМ ЗӨВ ГЭДГИЙГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД БАТАЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     БААВГАЙ ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДАД МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН БАГ АЖИЛЛУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭР ЦОГЦОЛБОРЫН ДЭД БҮТЦИЙН 70 ХУВИЙГ ХИЙГЭЭД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     ЧУЛУУН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 82.3 САЯ ТОННД ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНООСОО ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     Ж.ЭНХБАЯР: ТАВАНТОЛГОЙН ДЦС-ЫГ ХУРДАН БАРИАД, БОГИНО ХУГАЦААНД БУЦААЖ ӨГӨХ ШАЛГУУРААР ХУВИЙН ХЭВШЛҮҮДИЙГ УРАЛДУУЛНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Бензиний үнийн өсөлтөөс хамаарч инфляц 12.9 хувьд хүрлээ www.itoim.mn

Улсын хэмжээнд есдүгээр сард инфляц 12.9 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 0.4 нэгж хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.
Есдүгээр сарын инфляц өсөхөд бензиний үнэ нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлсэн байна. Үүнээс гадна хүнсний бараа, тэр дундаа махны үнэ өмнөх сараас тодорхой хэмжээгээр буурсан ч өмнөх оныхоос өндөр хэвээр байна.
Тодруулбал, АИ-92 бензиний нэг литрийн дундаж үнэ өмнөх сарынхаас 82 төгрөгөөр нэмэгдэж, 3,040 төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 450 орчим төгрөг буюу 17.4 хувиар өссөн үзүүлэлт. Түлшний үнийн өсөлтийн нөлөөгөөр тээврийн бүлгийн үнэ жилийн өмнөхөөс 15.2 хувиар, өмнөх сараас 3.2 хувиар нэмэгдсэн нь сарын инфляцыг өсгөх гол хүчин зүйл болжээ.
Мөн нийслэлд үхрийн цул махны нэг кг дундаж үнэ есдүгээр сард 35,023 төгрөг болж, өмнөх сарынхаас 1,498 төгрөгөөр буурсан. Гэхдээ жилийн өмнөхөөс 43.7 хувиар буюу 10,650 орчим төгрөгөөр өндөр хэвээр байна. Үүний зэрэгцээ өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ ч өсөлттэй байгаа бөгөөд гоймонгийн үнэ 28.2 хувь, гурил болон түүнтэй төстэй бүтээгдэхүүний үнэ 11.1 хувиар нэмэгджээ.
Ерөнхийдөө сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлд үхрийн цул махны үнэ 70 хувь, АИ-92 бензин 27.2 хувь, 1-р зэргийн гурил 7.4 хувиар тус тус  өссөн байна.

Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ

Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-10-11