Нөмрөгийг шатаасан буруутай этгээдийг тогтоож хохирлын нөхөн төлүүлнэ гэв www.news.mn
Хууль зүй, дотоод хэргийг сайд Г.Тэмүүлэн өнөөдөр /2026.10.14/ сэтгүүлчдийн асуултад дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийгэмд үүсээд байгаа дарга нарын асуудлын учир зангилааг олж хариуцлага хүлээлгэх нь зарчмын асуудал. Хууль зүй дотоод хэргийн яам төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг шахаж шаардах ёсгүй. Харин бодлогын түвшинд үйл ажиллагааг нь явуулахад шаардлагатай эрх зүйн орчныг илүү боловсронгуй болох ёстой. Нэр бүхий хүмүүсийн холбогдсон асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, эрх бүхий байгууллагууд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Иргэдийн хувьд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүлээж буй хүлээлт өндөртэй. Тодруулж хэлбэл, хууль сахиулдаг эрх бүхий байгууллагатай холбоотой асуудал болон улстөрчдийн олон тооны хэргийг дурддаг ба томоохон үнийн дүнтэй асуудлыг давхар ярьж ирсэн. Энэ бүх зүйлд өнгөрсөн хугацаанд нэгэн байдлаар цэг тавьдаггүй байжээ. Нөгөөтэйгүүр, эргээд мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг бүртгэлийн ажил болон шүүх ажиллагаа нь удаашралтай явагддаг асуудлууд энэ салбарт байна. Тиймээс эрх бүхий байгууллагууд хуулийн хүрээнд ажиллахаас гадна эргэлзээтэй асуудлын үнэн зөвийг олж тогтоож цэг тавих ёстой.
Дархан цаазат газарт гарсан ой хээрийн түймэртэй холбогдуулан мэдээлэл авсан. Тодруулж хэлбэл, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл олгодог бөгөөд эрх зүйн орчны хүрээнд Хил хамгаалах тухай хуулиар ямар нэгэн үйл ажиллагаа хийхийн тул зөвшөөрлийг холбогдох төв газраас авч ирсэн. Харин ахуйн зориулалт, аялал зугаалга болон боомтоор нэвтэрч хил гарч байгаа үед тухайн хилийн заставаас зөвшөөрөл олгох эрх нь байдаг. Сая гарсан түймэртэй холбоотой асуудлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, эрх бүхий газруудаас хяналт шалгалтыг оруулж байна. Мөн гэм буруутай этгээдийг тогтоож хохирлын хэмжээг нөхөн барагдуулах болон хариуцлага тооцох асуудал хуулийн хүрээнд хийгдэнэ. Тодруулж хэлбэл, Дорнод аймгийн дархан цаазат гарсан ой хээрийн түймэртэй холбоотой хуулийн байгууллагын хяналт шалгалт эцэслэгдээгүй байгаа" гэлээ.
Нийтэлсэн огноо2026-10-14





