“Онтрэ”-тэй хэлэлцээ хийх ажлын хэсгийг сайд Г.Тэмүүлэн ахална www.gogo.mn
Онтрэ" компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрдэх ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулах Ерөнхий сайдын захирамж Засгийн газрын өнөөдрийн /2026.10.14/ хуралдаанаар гарчээ.
Сайд Г.Тэмүүлэн энэ талаар, Хэлэлцээ хийх саналыг Онтрэ компанид хүргүүлээд байна. Хэлэлцээг ойрын хугацаанд үргэлжлүүлж, үр дүнг тухай бүр танилцуулаад явна. Ажлын хэсэгт Сангийн сайд З.Мэндсайхан, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нар орсон.
Онтрэ гоулдын тусгай зөвшөөрөл нь Оюутолгойн бүлэг ордод хамаарах боловч Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй. Хэлэлцээрийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ буюу энэ төслөөс хүртэх үр өгөөжийг баталгаажуулна. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын тусгай АМНАТ-аар орлуулах эрх нь хуулийн хүрээнд нээлттэй. Үүнийг эдийн засгийн үр ашгийн тооцооллыг хийсний дараа тодорхой болгоно гэв.
Нийтэлсэн огноо2026-10-14





