1 PRESIDENT OF MONGOLIA TO PAY STATE VISIT TO FINLAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/20      2 KDDI SUBSIDIARY FACES CRITICISM AND QUESTIONS OVER MONGOLIAN WILDFIRE WWW.JAPANTIMES.CO.JP PUBLISHED:2026/10/20      3 MONGOLIAN PRESIDENT U.KHURELSUKH’S STATE VISIT TO GERMANY HAS BEGUN WWW.NEWS.MN PUBLISHED:2026/10/20      4 UNITED STATES TO BEGIN CONSTRUCTION OF NEW U.S. EMBASSY IN MONGOLIA WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/10/20      5 ECOLOGICAL IMBALANCE IS DRIVING BEAR ENCOUNTERS IN MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/20      6 BUDGET REVENUE, GRANTS INCREASE BY MNT 3.8 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/20      7 UMNUGOBI AIMAG TO PARTNER WITH JAPAN TO PROTECT THE GOBI ECOSYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/20      8 PETRO MATAD PROVIDES AN UPDATE ON ITS RENEWABLE ENERGY ACTIVITIES IN MONGOLIA WWW.ENERGY-PEDIA.COM PUBLISHED:2026/10/19      9 HAKUHO ELECTED TO LEAD INTERNATIONAL AND ASIAN SUMO FEDERATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/19      10 CONSTRUCTION OF 22 MW THERMAL POWER PLANT BEGINS IN MONGOLIA’S ARKHANGAI PROVINCE WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/10/19      “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙН УДИРДЛАГУУДАД ХОЛБОГДОХ 4.6 ТЭРБУМЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮҮССЭН ХОГ ХАЯГДЛЫН 70 ХУВИЙГ БУЛЖ УСТГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     ТАВАН ТӨСӨЛ ЖДҮХС-ГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ШАЛГАРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     “МОБИКОМ”-ЫНХОНТОЙ ХОЛБООТОЙ ГЭХ ТҮЙМРИЙН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ БОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ШИНЭ БАРИЛГА БАРИХ ТӨСЛӨӨ ЭХЛҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     НИЙСЛЭЛ ХОТОД ЭНЭ ОНД БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРУУЛАХ 652 ХҮСЭЛТ ХҮЛЭЭЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ОЛОН УЛС БОЛОН АЗИЙН СУМОГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     УКРАИН ОРОСЫН ГАЗРЫН ТОСНЫ ТЕРМИНАЛД ЦОХИЛТ ӨГЧ, 1015 ДРОНООР ДОВТОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТ АВАГЧААС ХАНДИВЛАГЧ БОЛОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Цемент Шохой” ХХК-ийн удирдлагуудад холбогдох 4.6 тэрбумын авлигын хэргийг шүүхэд шилжүүлэв www.eagle.mn

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45 201 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1 476 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 770 хэрэг шинээр нээж, 342 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс тоймлон хүргэвэл, Прокурорын байгууллага төрийн өмчит “Цемент Шохой” ХХК-ийн удирдлагуудад холбогдох 4.6 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Д.Б нь “Цемент Шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, Ж.М нь борлуулалтын хэлтсийн даргаар, А.С нь санхүү, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа бүлэглэн нэр бүхий компаниудын төлбөрийг дараа төлөх нөхцөлөөр худалдан авах гэсэн хүсэлтийг холбогдох дүрэм, журмыг зөрчиж, хуралдаанаар хэлэлцүүлэлгүй, нэмэлт гэрээ байгуулахгүйгээр шийдвэрлэж, “М...” ХХК-д 1 тэрбум 646 сая төгрөгийн үнэ бүхий 5.8 тонн цемент, “Т...” ХХК-д 548.7 сая төгрөгийн гурван тонн цементийг зээлээр олгож давуу бусдад байдал бий болгосон;

Н.Г нь ““Цемент Шохой” ХХК-ийн стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа “Ө...” ХХК-аас гаргасан хүсэлтийг ажлын хэсгээр хэлэлцүүлж, шийдвэрлээгүй гэдгийг мэдсээр байж, үл хөдлөх хөрөнгийн барьцаанд үндэслэн дараа төлбөрт нөхцөлөөр гэрээ байгуулж, 2 тэрбум 446 сая төгрөгийн үнэ бүхий 8.9 тонн цементийг зээлээр олгож, бусдад давуу тал бий болгосон;

П.З нь“Цемент Шохой” ХХК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Т.А, Х.Т, Д.Б нарын албан тушаалтнуудтай бүлэглэн техникийн тодорхойлолтод нүүрсний төсөвт өртөг болон тээвэрлэлтийн хэмжээг дур мэдэн, үндэслэлгүйгээр өөрчилж нийт тоо хэмжээг нэмэгдүүлж, “Ш....” ХХК-д давуу байдал бий болгосон гэх нэр бүхий 10 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ. 



Нийтэлсэн огноо2026-10-20