1 CONSTRUCTION OF 22 MW THERMAL POWER PLANT BEGINS IN MONGOLIA’S ARKHANGAI PROVINCE WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/10/19      2 ROUNDUP: PUBLIC OUTCRY GROWS IN MONGOLIA OVER JAPANESE-LINKED RESERVE WILDFIRE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/19      3 ERDENEBUREN HPP CONSTRUCTION REACHES 40% COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/19      4 MONGOLIA, INDIA TO COOPERATE ON CYBERSECURITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/19      5 UNIFIED MEAL PRODUCTION SYSTEM PLANNED FOR SCHOOLS AND KINDERGARTENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/19      6 PRODUCTION GAINS CHANGE THE BULL CASE FOR MONGOLIAN MINING STOCK (SEHK:975)? WWW.SIMPLYWALL.ST PUBLISHED:2026/10/18      7 MONGOLIA BECOMES NEW DONOR TO WORLD BANK'S FUND FOR POOREST COUNTRIES WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/10/18      8 INSIDE MONGOLIA’S FIRST SOLAR-POWERED INDUSTRIAL PLANT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      9 AMENDMENTS MADE TO THE LAW ON TOBACCO CONTROL AFTER 13 YEARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      10 'SKY SHUTTLE' ELECTRIC PUBLIC TRANSIT SYSTEM TO BE INTRODUCED IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/18      НИЙСЛЭЛ ХОТОД ЭНЭ ОНД БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРУУЛАХ 652 ХҮСЭЛТ ХҮЛЭЭЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ОЛОН УЛС БОЛОН АЗИЙН СУМОГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     УКРАИН ОРОСЫН ГАЗРЫН ТОСНЫ ТЕРМИНАЛД ЦОХИЛТ ӨГЧ, 1015 ДРОНООР ДОВТОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТ АВАГЧААС ХАНДИВЛАГЧ БОЛОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ОРСОН ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО ЗАМЫГ НЭЭЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 785.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     О.НОМИНЧИМЭГ: ТАМХИДАЛТ 2030 ОН ГЭХЭД 14 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18     ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/18    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нийслэл хотод энэ онд барилга байгууламж шинээр ашиглалтад оруулах 652 хүсэлт хүлээж авчээ www.ikon.mn

 Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтад стандарт, нормыг мөрдүүлэх үүрэг бүхий Нийслэлийн Хяналт Шалгалтын Газраас аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нөхцөл байдлыг танилцуулав.

Тус газар нь 2024 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан, захиргаа санхүү, дотоод хяналт шинжилгээ, барилга байгууламжийн ашиглалт, бүртгэл, барилгын стандарт аюулгүй байдлын хяналт, дэд бүтцийн стандарт, орчны аюулгүй байдлын хяналт гэсэн 6 хэлтэстэй үйл ажиллагаа явуулдаг байна.

2026 оны байдлаар барилга байгууламж ашиглалтад авах хүсэлт 652-ыг хүлээн авснаас баримт бичгийн бүрдэл дутуу 267-г буцаажээ. Үүнээс 331 хүсэлтэд урьдчилсан үзлэг хийж, ажлын гүйцэтгэл дутуу, тохижилт бүрэн хийгдээгүй 81 барилга байгууламжийг хүлээж авахаас татгалзсан байна. Нийт 425 хүсэлтийн дагуу улсын комисс ажилласан ч хуулийн дагуу 62-т татгалзсан хариу өгсөн бол 307 барилга байгууламжийн дүгнэлт баталгаажжээ. Улсын комиссын хуваарийг нийтэд нээлттэй байршуулж, 90-180 хоногт комисс ажилладаг байсныг 30-45 хоног болгон бууруулсан гэв.

"Энэ оны аравдугаар сарын байдлаар албан бичиг, өргөдөл гомдол 7,000 гаруйг хүлээн авсан нь 2024, 2025 оны жилийн эцсийн дүнтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Гэвч одоогоор хүний нөөцийн хувьд дутагдалтай, нээг албан хаагчид ихдээ 268, багадаа 71 өргөдөл, гомдол ногддог нь шийдвэрлэлт удаашрах нэг шалтгаан болдог. НИТХ-аар 2026 оны наймдугаар сард  иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн нөхцөл байдлын тайлан мэдээг хэлэлцэхэд, Хяналт шалгалтын газрын шийдвэрлэлтийн хугацаа 25 хоног байна гэсэн шүүмжлэл гарч байсан. Бид өргөдөл, гомдлыг шийдвэрлэлтийн хугацааг энэ 10 дугаар сарын байдлаар 17 хоног болгон бууруулсан.

Цаашид, барилга байгууламжийн норм, стандарт, ашиглалтад оруулахтай холбоотой дүрэм журмыг шинэчлэх, боловсронгуй болгох шаардлагатай. Орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглах боломжийг бүрдүүлэх, нарийвчилсан шинжилгээ сорилтын лаборатори байгуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, тогтвортой ажиллах нөхцөл байдлыг хангах хэрэгтэй" гэж Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Аз танилцуулав.

Харин барилгын түр хашаа, явган замын хашлага, саравч, барилгын орчны аюулгүй байдал алдагдсан 459 зөрчил илрүүлж, 384 зөрчлийг арилгуулсан байна. Тус газар нь дотоод хяналт шинжилгээг тогтмол хийж, нийт албан тушаалын тодорхойлолтод авлига, албан тушаалын дүн шинжилгээ хийлгэх хүсэлт АТГ-т хүргүүлжээ.



Нийтэлсэн огноо2026-10-19