1 TEDROS ADHANOM GHEBREYESUS: PROUD TO SEE MONGOLIA STRENGTHEN PROTECTIONS AGAINST TOBACCO-RELATED HARM WWW.ONCODAILY.COM PUBLISHED:2026/10/21      2 PRESIDENT KHURELSUKH AND FEDERAL PRESIDENT FRANK-WALTER STEINMEIER HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      3 MASSIVE WILDFIRE DAMAGE IN NUMRUG RESERVE TO BE ASSESSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      4 EXPLAINER: HOW A JAPAN-INVESTED FIRM SPARKS A MAJOR WILDFIRE AT MONGOLIA'S PROTECTED RESERVE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/21      5 BERLIN OPENS ‘CHINGGIS KHAAN AND THE WORLD OF MONGOLS’ EXHIBITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      6 PRESIDENT OF MONGOLIA TO PAY STATE VISIT TO FINLAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/20      7 KDDI SUBSIDIARY FACES CRITICISM AND QUESTIONS OVER MONGOLIAN WILDFIRE WWW.JAPANTIMES.CO.JP PUBLISHED:2026/10/20      8 MONGOLIAN PRESIDENT U.KHURELSUKH’S STATE VISIT TO GERMANY HAS BEGUN WWW.NEWS.MN PUBLISHED:2026/10/20      9 UNITED STATES TO BEGIN CONSTRUCTION OF NEW U.S. EMBASSY IN MONGOLIA WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/10/20      10 ECOLOGICAL IMBALANCE IS DRIVING BEAR ENCOUNTERS IN MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/20      АИ-92 АВТОБЕНЗИН 10 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ, ДИЗЕЛЬ ТҮЛШ 28 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.IKON.NM НИЙТЭЛСЭН:2026/10/21     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 57.3 КМ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨН ШИНЭЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН 2 ИХ НАЯДААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     ОРАНО ГРУПП УРАНЫ ХАЙГУУЛД УРТ ХУГАЦААНД ХАМТРАН АЖИЛЛАНА ГЭЖ МЭДЭГДЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     "НӨМРӨГИЙН САВ ГАЗРЫН ЭКОЛОГИ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ ОЛОН ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     ХЗДХ-ИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭНГИЙН ШИНЭ ТОМИЛГООНУУДТАЙ ТАНИЛЦ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     3.9 ТЭРБУМААР УУЛЫН ЗАМ ДАГУУ 1.5 КМ ЯВГАН ХҮНИЙ БОЛОН ДУГУЙН ЗАМ БАРИХААС 560 МЕТРИЙГ НЬ ХУЧЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙН УДИРДЛАГУУДАД ХОЛБОГДОХ 4.6 ТЭРБУМЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮҮССЭН ХОГ ХАЯГДЛЫН 70 ХУВИЙГ БУЛЖ УСТГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Нөмрөгийн сав газрын экологи, эдийн засгийн хохирол олон жил үргэлжилнэ" www.news.mn

Монгол Улсад ойн нөхөн сэргээлтийг хэн, хэрхэн яаж хийдэг, ой, хээр түймэрт өртсөнөөр байгаль экологийн тэнцвэрт байдалд хэрхэн нөлөө үзүүлдэг талаар ой судлаач Р.Бат-Амгалантай ярилцлаа.

-Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь нь түймэрт өртчихлөө. Галын шалтгааныг холбогдох байгууллагууд тогтоож, буруутай хүмүүст хариуцлагыг нь ногдуулах байх. Түүнээс өмнө ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

-Хариуцлага ногдуулахын өмнө Байгаль, орчны сайдын тушаалаар хүмүүсээ томилж 30 хоногийн дотор тухайн бүс нутгийн нүүрстөрөгчийн алдагдал болон бусад экологи, эдийн засгийн үнэлгээг гаргах ёстой. Болж өгвөл маш богино хугацаанд хохирлын хэмжээг гаргах нь чухал. Тэгээд цаашдаа яах вэ гэхээр, хохирлын үнэлгээг зогсоож болохгүй. Учир нь түймэрт өртсөн газарт нар, салхины нөлөөгөөр ургамал, нүүрстөрөгчийн алдагдал гэх мэт бусад  хохирол нэмэгдээд л байдаг. Тухайлбал, Нөмрөгийн дархан цаазат газар нь бороо, хур тунадас арай ахиу ордог газар учраас хөрсөөрөө нүүрстөрөгчөө алдаад л байна гэсэн үг. Тэгэхээр экологийн олон талын хамтарсан баг судалгаагаа аль болох эрт эхлээд удаан хугацаанд судлах нь зүйтэй. Ой тэр дундаа тусгай хамгаалалттай газар нутгийн ойн менежмент гэж байна. Тэр нь яадаг вэ гэвэл, Монголд хүний хөл, техникийн мөр хүргэж, халдаж болохгүй онгон дагшин бүс гэж бий. Тэр бүсийг зөвхөн ажиглах байдлаар хамгаалдаг, ажиглалтын бүс гэж байна. Ажиглалтын бүсээс гадагш хамгаалалтын бүс гэж байна. Хамгаалалтын бүсэд харин ойн аж ахуйн зарим үйл ажиллагааг явуулж болно. Хамгаалалтын бүсээс гадагш тусгаарлалтын бүс гэж байгаа. Тэнд аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Тодруулбал, байгалийн сайхнаа үзүүлж, аялал жуулчлалаа хөгжүүлж үүнийг дагаад орон нутгийн иргэдээ ажилтай орлоготой байлгаж болдог.

Цаашид шинжлэх ухааны болон олон салбаруудын хавсарсан экологийн судалгааг Нөмрөгийн сав газарт зайлшгүй хийх шаардлагатай. Нөмрөгийн сав газар өөрөө маш их онцлогтой газар нутаг. Тодруулж хэлбэл, далайн чийглэг уур амьсгалтай.  Хойноосоо сэрүүн бүсийн уур амьсгал, урд талаасаа төв Азийн хуурай хээрийн уур амьсгал дөхөж ирсэн ийм зааг бүс нутаг.

Товчхондоо, Монгол орны бүх ойн хэв шинжээс арай өөр хэв шинж тэнд бий. Хэв шинж нь адилхан байлаа гэхэд дэд хэв шинж, өндрийн бүс бүслүүр, хөрсний бүтэц, хур тунадасны хэмжээ зэрэг нь өөр байж болно.

Доктор Б.Оюунцэцэг, Н.Батхүү нар тус газарт ойн ургамалжилтын судалгааг бол маш сайн хийсэн. Харин ой, татмын ойн талаар судалгаа мэдээлэл маш хомс.

-Гэтэл зарим хүмүүс ургамал ногоо хагдарч л байдаг, ургаж л байдаг гэдэг байдлаар хандаад байх шиг…

-Судалгаа хийж байж төр засаг болон ард иргэддээ мэдээллээ өгнө. Улмаар тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент тэр дундаа тусгай хамгаалалттай газар нутгийн ойн менежмент гэдэг нь зөв болно. Ойн менежмент зөв болж байж амьтан ургамлын амьдрах орчин бүрдэнэ. Дээрээс нь хөрсний бичил биетэн сайн байж гэмээнэ түймэр, хортонд тэсвэртэй ой сэргэн ургах магадлалтай. Хүний нөлөөгүй, онгон дагшин хэвээр нь байлгах гээд байгаа газарт бид ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй. Харин хамгаалалтын болон орчны бүсэд нөхөн сэргээх ажлыг явуулж болно. Харьцангуй судалгаа бага ч гэлээ үржил шимтэй онцгой бүс гэдэг нь батлагдчихсан бүс. Тиймээс Байгаль орчны яам болон олон улсын байгууллага, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа зэрэг холбогдох байгууллагууд нэгдэж салбар дундын экологийн урт хугацааны судалгааг явуулах нь чухал.

Ер нь хүн шууд хараад өөрчлөлтийг нь мэдрэхгүй, өөрчлөлт нь мэдрэгдэхгүй зүйл бол ойн өсөлт хөгжил.

Монгол орны ойт хээрийн бүсийн давтамжийг 350 жил байна гэдгийг Г.Цэдэндаш доктор болон бусад судлаачид судалж тогтоосон байдаг. Бас нэг сонин зүйл байгаа нь Говь-Алтай, Баянхонгорын зааг Бурхан буудай уулын орчим судалгаа хийж 1500 жилийн өмнө царс болон гацууран ой байсан байна гэдгийг тогтоосон. 1500 жил гэдэг маш эртний, урт хугацаа шиг сонсогдож байгаа ч геологийн насаар нь авч үзвэл өчигдөр энэ царс, гацууран ой байсан байна гэж хэлж болно. Тэгэхээр цөлжилт, ойн өөрчлөлт яаж явагддагийг хүмүүст энгийнээр мэдүүлэхийн тулд Онцгой байдлын алба, Байгаль орчны яам, тусгай хамгаалалттай газрын ажилчид гээд холбогдох байгууллагууд сайн хамтарч ажиллах ёстой юм билээ. Өөрөөр хэлбэл, ой, ургамал, хөрс, амьтан судлаачид дээр хэлсэнчлэн албаныхантайгаа нийлж хамтарсан судалгаануудыг хийж байх ёстой. Ингээд иргэддээ ялангуяа малчдад байгаль хамгаалал, цөлжилт ойн тухай маш энгийнээр ойлголтуудыг өгч, сургалтуудыг хийж байх хэрэгтэй гэж хэлмээр байгаа юм. Өмнө нь бол тусгай хамгаалалттай газрын гамшигтай тэмцэх үүргийг Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны яам хариуцдаг байсан. Энэ эрхийг нь Онцгой байдлын газар руу шилжүүлчихсэн юм билээ.

-Өмнө нь манайхан тусгай хамгаалалттай газар нутгийн онцлог, байгалийн экологийн судалгаагаа яаж хийдэг байсан юм бэ. 

-Бусад газруудын жишээ бий. Тухайлбал, манай судлаач нар Төв хангай, Баруун хэнтий, Зүүн хэнтий, Тарвагатай нуруунд гарсан ойн түймрийн эрсдэлийн судалгааг маш олон жилээр нь  хийчихсэн. Судалгаагаар ойн ургамалжилт таван жилийн дотор сэргэн ургана. Харин 25-50 жилд залуу ой, модлог ургамлын бүлгэмдэл бүрэлдэж хөгжинө. Бут сөөг бол 10 гаруй жилийн дараа ургадаг. Хэрэв давтан түймэр гарвал үндсэн эх ой бий болоход 50-70 жилээр дахиад хойшилно.

Мөн Богд уулыг бол харьцангуй маш сайн судалсан. Д.Дэлгэржаргал доктор Богд уулын ургамлын аймгийн зурагт альбом хүртэл гаргасан. Бид ой зохион байгуулалтын судалгаан дээр нь үндэслээд Богд уулын бүс хүний нөлөөнөөс үүдэж ой сэргэн ургалтын нөөц бага болсон байна гэдгийг тогтоосон. Богд уул сэрүүн бүсийн урд зах шүү дээ. Цэвдэг сэрүүн бүсийн цэгийг барьж байгаа ганц бүс.

-Монгол Улсын хувьд түймэр их гардаг. Улмаар давтамж нь их байдаг. Энэ нь байгальд ямар нөлөө үзүүлдэг вэ? 

-Монголд ой хээрийн түймэр гарсан газарт дахин давтан түймэр их гардаг. Ойн түймэр давтан гарсан тохиолдолд нөхөн сэргэх хугацаа хойшилно гэж Ч.Доржсүрэн академичийн судалгаанд дурдагддаг. Нөмрөгийн сав газарт дахин энэ хэмжээний түймэр гарвал дахиад 50 жилээр нөхөн сэргэх хугацаа хойшилно гэсэн үг. Гэхдээ нөхөн сэргээлтийн явц харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэн ургамалжилтын нөхөн сэргээлтийн хугацаа 5 жил байхад энэ хугацаанд ургамлын төрөл зүйл хасагдаж ч болно, эсрэгээрээ шинэ төрөл зүйл нэмэгдэж ч болно. Амьтан ч ялгаагүй. Жишээлбэл, Хангайн нуруунд 54 зүйлийн амьтан байсан бол түймрийн дараа 55 зүйлийн амьтан бүртгэгдсэн. Хэнтий нурууны ойн түймрийн давтамж их. Сүүлийн жилүүдэд бүр нэмэгдэж байгаа.

Хангай, Хэнтий нурууны сав газрын судалгааг хэдий оройтож хийсэн ч маш үр дүнтэй болж жишээ авахуйц судалгаа болсон.

Хангайн нурууны тусгай хамгаалалттай газрын Тарвагатай нуруу хэсэгт хоёр удаагийн ойрхон давтамжтай түймэр гарсан. Түүний 2003 оны түймэр нь  маш их талбайг хамарсан. Тухайн үед нь Д.Туяа гэдэг хүн нөхөн сэргээе, судалгааны ажил хийе гээд олон газар хүсэлт тавьж явсаар байгаад Герман улсын эрдэмтэн докторуудтай уулзаад Ч.Дуламсүрэн доктортой хамтраад  есөн жилийн дараа  судалгаа хийсэн. Ингээд судалгааныхаа ажлыг эхлүүлэхэд байгалийнхаа жамаар эхний үе шатын нөхөн сэргээлт аль хэдийн явчихсан байсан гэсэн. Гэхдээ тухайн үед ямар нүүрстөрөгчийн алдагдалд орсон юм. Ямар амьтан ургамал нь үгүй болсон гэх мэт мэдээллүүд нь бага болчихсон байсан гэсэн. Энэ судалгааг хийснээр  11 мянган жилийн датаг бий болгосон. Судалгаагаа олон улсын импакт фактортой эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн. Монгол орны Төв Азийн хуурай ойт, хээрийн бүсэд, тайга, тайгархаг бүсийн ой өсөлт хөгжил, төрөл зүйлийн мэдээллийг 11 мянган жилээр судалчихсан гэсэн үг. Судалгаанаас харахад бүс нутаг бүр харилцан адилгүй сэргэж ургадаг юм байна. Сэргэхдээ ургамлын тухайд зарим зүйл нь бүр устаж үгүй болдог бол шинээр төрөл зүйл ч нэмэгддэг. Үүнийгээ дагаад амьтны төрөл зүйл нь ч мөн нэмэгдэж эсвэл хасагдаж болдог.

Бүх ойт хээрийн дархан газрыг харвал зарим нь шинэсээрээ сэргээд ургачихсан байна. Бидний хамгийн сайн судалж, хайрлаж хамгаалж байх ёстой хамгийн цөм ой бол тайгын ой. Хус, шинэсэн ой 15-25 жилийн бүрэн ургаж гүйцдэг. Дундуур нь өвслөг ургамлын бүрхэвч явагдана. Ямар ч ургамал бусад ургамалдаа сайн болон муу нөлөө үзүүлдэг. Тиймээс энэ харилцан үйлчлэл ямар байхаас хамаарч тэр газрын ургамал яаж сэргэх нь тодорхойлогддог. Дээрээс нь хөрсний элэгдэл,  үер ус гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тийм учраас судалгааг маш нарийн хийх хэрэгтэй.

-Нөмрөгийн сав газрын жишээнээс харахад монголчууд байгалийн тэнцвэрт байдлын талаар ойлголт муу учраас ойн нөхөн сэргээлтэд тэр бүр ач холбогдолгүй өгдөггүй бололтой? 

-Манайхан ойн менежментийн тухай ойлголт бага. Ойн менежмент муу байгаа учраас цэвдэг хайлаад байна. Цэвдэгийн сүүлийн ус чинь урсаад байна гэхээр ойшоодоггүй. Мал, амьтан ургамал их байх нь сайн биш харин тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Ингэхийн тулд маш сайн судалгаа хийх хэрэгтэй.

Геоэкологогийн хүрээлэнгийн захирал, доктор Ж.Цогтбаатар гэж хүн ингэж хэлж байсан. Юу гэхээр шинжлэх ухаан хэт явцуураад нарийсаад байвал чамаас өөр хүн ойлгохгүй, эсвэл шинжлэх ухаан хэт энгийн болоод ирвэл бас болохгүй. Тийм учраас тэнцвэрийг барих хэрэгтэй гэж судлаачдад хэлж байсан.

Ой мод олон мянган жилийн хугацаанд ургаад л ирсэн. Зарим хүмүүс энд анхнаасаа ой гэж байгаагүй л гэдэг.

Тийм учраас Нөмрөгийн сав газрын судалгааг эрт эхлүүлэх хэрэгтэй л гэж хэлээд байгаа юм. Ер нь судлаачдыг шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж өгөх хэрэгтэй юм шиг санагдсан. Тухайлбал, тэр онгон дагшин газарт хэн дуртай нь судалгаа хийх боломжгүй байгаад байна шүү дээ, тэгэхээр ухаалаг дроны зам суулгаад дроноо ашиглаад судалдаг, тоолдог, хянадаг, хортон шавьжаа устгачихдаг болох шаардлагатай.

-Нөхөн сэргээлтийн үйл явц хэрхэн өрнөдөг юм бэ?

-Заавал зориудаар ойжуулах талбай гэж бий. Судалгаа, туршилт, үйлдвэрлэл гэсэн зарчмаар үйл явц өрнөдөг. Олон төрлийн нөхөн сэргээх арга бий. Тухайлбал, үр цацна мөн ойн сэргэн ургалтыг дэмжих зорилгоор суваг шуудуу ухаж болно. Эдгээрээс мод үржүүлгийн газарт үржүүлсэн тарьц суулгацаар ойжуулах нь хамгийн үр дүнтэй арга юм байна гэдэг нь батлагдчихсан. Ойт хээрийн бүс эмзэг тогтоцтой гэдгийг анхаарах нь чухал. Учир нь Монгол Улс мал аж ахуйн орон учраас үүнийг ойн менежменттэйгээ зөв хослуулж авч явах ёстой. Байгаль чинь өөрөө жилд хэдэн тэрбум үр хаяж байгаа. Тэр нь яагаад сэргэн ургахгүй байгаа юм гэхээр хүн мал, амьтны нөлөөллөөс болж байгаа юм. Тиймээс аль хэсэг нь өөрөө нөхөн сэргэх боломжтой байгаа, хаана сэргэхгүй болсон байна гэдгийг судлаад өөрөө нөхөн сэргэхээ больчихсон газрыг тогтоогоод ойн менежментийн төлөвлөгөөндөө тусгаж байгаа юм. Тухайлбал, Богд ууланд JCI эко салбар байгууллагаас залуу ой төслийг хэрэгжүүлсэн. Эхний үе шат нь энэ жил дуусаад хоёр дахь шатыг нь эхлүүлсэн. Ой нөхөн сэргэхээ болиод хээр болох юм бол биологийн олон янз байдал багасна. Тэр хэрээр  хөрсний болон бусад зүйлс нь элэгдэж эхэлвэл маш үнэт зүйлүүдаа алдана. Нэг метр куб хөрсөн хэдэн зуун сая бичил биетэн бий. Энэ бүхэн хамтарч өсөж ургаж байж ой гадны нөлөөнд тэсвэртэй болно.



Нийтэлсэн огноо2026-10-21