Оросын төмөр замын засвараас шалтгаалж шатахуун тээвэрлэлт саатжээ www.eagle.mn
Шатахууны шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АҮЭБ-ын дэд сайд Б.Мөнхтамир" Өнгөрсөн амралтын өдрөөр ОХУ-ын төмөр замд засвар хийгдсэнээс шалтгаалж, шатахууны тээвэрлэлт саатан улмаар хомсдол нэмэгдлээ. Зарим нутагт цас их орсонтой холбоотойгоор тээвэрлэлтийн эрчим саарсан тал бий. Замын хөдөлгөөний түгжрэлд нөлөөлж байгаа төв магистрал шугамын дагуу байрлалтай 13 ШТС-ын ажиллах, ээлж солилцох цагт өөрчлөлт оруулан бүх хошуугаар зэрэг түгээх зохицуулалт хийнэ.
11 дүгээр сард нийлүүлэх шатахууны үнийн мэдээлэл нь хараахан ирээгүй байна. ОХУ-аас импортолж байгаа шатахууны хэмжээ Монгол Улсын нэг сарын хэрэглээг бүрэн хангахгүй байгаа тул үлдэгдлийг нь гуравдагч улс орнуудаас худалдаж авахаар ажиллаж байна. БНСУ-аас шатахуун худалдаж авах гэрээ энэ долоо хоногт байгуулагдана. Эхний ээлжид БНХАУ-ын нутгаар дамжуулан шатахуунаа авна. 10 дугаар сарын захиалга болох 12 000 тонн АИ92 шатахууныг ирэх сарын эхээр хүлээж авах төлөвтэй" гэв.
Нийтэлсэн огноо2026-10-27





