1 LUKASHENKO: BELARUS, MONGOLIA SHARE MUTUAL DESIRE TO IMBUE THEIR FRIENDLY RELATIONS WITH PRACTICAL CONTENT WWW.SB.BY PUBLISHED:2026/10/27      2 MONGOLIA PM DESCRIBES MASSIVE STEPPE FIRE IN E. MONGOLIA AS SERIOUS MATTER WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2026/10/27      3 JAPAN GOV'T RESPONDS FOR 1ST TIME TO MONGOLIA GRASSLAND FIRE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/27      4 MONGOLIA-UN RELATIONS: FROM PEACEKEEPING TO A ROLE IN SHAPING GLOBAL POLICY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/27      5 BELARUSIAN PRESIDENT WELCOMES PRESIDENT OF MONGOLIA KHURELSUKH UKHNAA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/27      6 DAMAGE FROM NUMRUG STRICTLY PROTECTED AREA ASSESSMENT CONTINUES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/27      7 MONGOLIA-BELARUS BUSINESS FORUM PRODUCES 17 DEALS WORTH USD 50 MILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/27      8 BANGLADESH TO SEND FIRST BATCH OF 12 WORKERS TO MONGOLIA NOV 1 WWW.THEFINANCIALEXPRESS.COM.BD PUBLISHED:2026/10/26      9 MONGOLIAN AMBASSADOR PRESENTS CREDENTIALS TO KING CHARLES III WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/26      10 JAPAN GOVT SAYS IT TAKES MONGOLIA WILDFIRE SERIOUSLY WWW.JEN.JIJI.COM PUBLISHED:2026/10/26      "ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД БЭЛЭН" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГ МӨРДӨН ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГТ ₮173 ТЭРБУМЫН ХОХИРОЛТОЙ 2,208 ИРГЭНИЙ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     "БНХАУ ЗУГТСАН Г.ЗОЛЗАЯА Х.НЯМБААТАРЫН ЗАХИАЛГААР, ТӨСВИЙН МӨНГӨӨР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, УУЧЛАЛ ХҮССЭН" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ОРОСЫН ТӨМӨР ЗАМЫН ЗАСВАРААС ШАЛТГААЛЖ ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЛТ СААТЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     МОНГОЛ, НҮБ-ЫН ХАРИЛЦАА: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНААС ДЭЛХИЙН БОДЛОГО ТОДОРХОЙЛОХ ОРОЛЦОО РУУ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ОУВС: ТӨСВИЙН ТЭЛЭЛТ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ УРТАСГАХ ЭРСДЭЛТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ШХАБ: МОНГОЛ УЛС БЭЛЧЭЭРИЙН УСАН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ САНААЧИЛГЫГ ТАНИЛЦУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ А.Г.ЛУКАШЕНКО АЛБАН ЁСООР УГТАН АВАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.АНАРЫГ ТОМИЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     NVIDIA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ КАЗАХСТАН УЛСЫГ ФИЗИК ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ДЭЛХИЙН ТӨВ БОЛГОХ САНАЛ ТАВЬЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Орон сууцны залиланг мөрдөн шалгах ажлын хэсэгт ₮173 тэрбумын хохиролтой 2,208 иргэний хэрэг бүртгэгджээ www.ikon.mn

Орон сууцны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах дэд ажлын хэсэг энэ оны долоодугаар сард байгуулагдан ажиллаж байна. 

Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын даргын тушаалаар 40 алба хаагчтай ажлын хэсгийг томилж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэн хохирсон иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгааг мэдээллээ. 

Энэ он гарсаар улсын хэмжээнд 41,441 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр гэмт хэргийн 13,371 нь залилах гэмт хэрэг байжээ. Өөрөөр хэлбэл гурван хэрэг тутмын нэг нь залилан мэхлэх гэмт хэрэг байгааг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж ярилаа. 

Орон сууцны залилантай холбоотой дараах мэдээллийг тэрбээр танилцуулав. 

"₮173 тэрбумын хохиролтой, 173 хэрэгт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа" 
Энэ оны долоодугаар сарын 21-нд дэд ажлын хэсэг байгуулагдан орон сууцны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн.

Нийтдээ 86 хуулийн этгээдэд холбогдох орон сууцны 3,990 гэрээ байгуулсан иргэний 173 тэрбум төгрөгийн хохиролтой, 173 хэрэгт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 2,208 иргэнийг хохирогчоор тогтоогоод ажиллаж байна. Эдгээрээс 117 хэргийг шийдвэрлэсэн ба 56 хэрэг үлдсэн.

Үлдсэн 56 хэрэг дээр мөрдөгчдийн ажлын хэсэг ажиллаж байна. 

Хэргийг арванхоёрдугаар сарын 10-ны дотор багтаан шийдвэрлэхээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаа.

"Хохирогчдын хохирлыг бодитой тооцохоор аудитын дүгнэлт гаргуулж байна"
Шийдвэрлэлтэд нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйлс бий.

Олон хохирогчтой, ажиллагаа ихтэйгээс гадна эдийн засгийн болон аудитын дүгнэлт их хүлээгдэж байна.

Тухайн компани хэдэн иргэнээс хэчнээн төгрөг төвлөрүүлж, орон сууцандаа хэдийг оруулсан, иргэдээс төвлөрсөн мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан уу, үгүй юу, хохирогчдын хохирлыг бодитой тооцсон уу гэдэгт шинжээчийн дүгнэлт болон аудитын дүгнэлт гаргуулж байна.

"Оргон зайлсан этгээдүүдийг олон улсад эрэн сурвалжилж байна"
173 хэрэгт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад оргон зайлсан, хаана байгаа газар нь тогтоогдоогүй сэжигтэй 30 этгээд байсан. Тэднийг олж тогтоосон. 

Харин дөрвөн этгээдийг олон улсад Интерполын Хөх булант зар мэдээнд зарлуулсан. Одоо хоёр этгээдийн хаягийг тогтоохоор Улаан булант зард зарлуулахаар УЕПГ-т хандаад байгаа.

"5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн"
Эрүүгийн хуулийн 2.5-д зааснаар "шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно" хэмээн заасан.

Иргэдийн хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд холбогдох хуульд заасан арга хэмжээг авч байгаа.

Өөрөөр хэлбэл хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Дээр дурдсан 173 хэргээс:

5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн,
11 хөдлөх хэрэгсэл буюу тээврийн хэрэгслийг битүүмжилсэн,
тухайн ААН болон сэжигтэн яллагдагчийн 28 дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан,
нэг хуулийн этгээдийн эрх шилжүүлэх бүртгэлийг хязгаарласан.
"Орон сууцыг давхардуулж олгодог гэх мэтчилэн залилангийн хэргийг таслан зогсооход анхаарна" 
Орон сууцны залилантай холбоотой дэд ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулснаас хойш ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаж, тодорхой шийдлүүдийг гаргаж байна.  

Энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль эрх зүйн зохицуулалт хийхээр хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг санаачилсан.

Хууль батлагдвал орон сууцыг давхардуулж олгодог гэх мэтчилэн залилангийн хэргийг таслан зогсоох нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа.



Нийтэлсэн огноо2026-10-27