1 KAKAO ENTERPRISE TO SUPPORT MONGOLIA'S PUBLIC CLOUD TRANSITION, INCLUDING LOCAL TALENT DEVELOPMENT WWW.FINANCE.BIGGO.COM PUBLISHED:2026/11/07      2 MONGOLIA TO LAUNCH 100,000 HOMES PROGRAM IN 2027–2030 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      3 PRESIDENT ORDERS PROBE INTO FUEL DISTRIBUTION DISRUPTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      4 CHINA TO HELP RESTORE FIRE-DAMAGED NUMRUG PROTECTED AREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      5 MONGOLIA AMONG TOP 10 MOST DESIRABLE EMERGING DESTINATIONS AT 2026 WANDERLUST AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      6 FMO LEADS $172M LOAN TO MONGOLIA'S KHAN BANK AS DFIS PILE IN WWW.APP.DEALROOM.CO PUBLISHED:2026/11/05      7 GOLD MINES IN MONGOLIA: IS THE AMBITION TO BECOME A MODEL ACHIEVABLE? OUR FIELD INVESTIGATION WWW.LUXURYTRIBUNE.COM PUBLISHED:2026/11/05      8 MONGOLIA’S PRESIDENT FACES ACCUSATIONS OF SILENCING HIS POLITICAL RIVALS WWW.INTPOLICYDIGEST.ORG PUBLISHED:2026/11/05      9 OYU TOLGOI RESUMES NORMAL COPPER CONCENTRATE EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      10 MONGOLIA, WORLD BANK DISCUSS AIRPORT AND ROAD DEVELOPMENT PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      БАЯНХӨНДИЙН УУРХАЙ 11,853 УНЦ АЛТ БОРЛУУЛЖ, 51 САЯ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/07     ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ АРИЛЖААНЫ БАНКУУД ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/07     “ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР АШИГЛУУЛДАГ БОЛНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     МОНГОЛ УЛСЫН 43 ИРГЭН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ГАДААДАД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “СҮХБААТАР ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” 150 МЯНГАН ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ЦАХИЛГААНААР, 30 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ДУЛААНААР ХАНГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙГ 2027-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     БАЙДРАГИЙН УЦС-ЫН ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     АВТО ЗАМЫН БООМТООР 94,5 САЯ ТОНН АШИГТ МАЛТМАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     Б.ПҮРЭВДАГВА: АГААРЫН БОХИРДЛЫН ХОРТ ХЭМЖЭЭ 10-14 ХУВИАР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Баянхөндийн уурхай 11,853 унц алт борлуулж, 51 сая долларын орлого олжээ www.itoim.mn

Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент компани Монгол Улс дахь Баянхөндийн алтны уурхайн 2026 оны гуравдугаар улирлын үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа арваннэгдүгээр сарын 4-нд танилцууллаа.
Тус уурхай 2026 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 11,853 унц алт, 3,046 унц мөнгө олборлон борлуулж, 51 сая ам.долларын нийт орлого олсон байна. Энэ нь ойролцоогоор 71 сая канад доллартай тэнцэж байгаа аж.
Баянхөндийн алтны уурхай нь Баянхонгор аймгийн нутаг дахь ил аргаар олборлолт явуулдаг юм. Тус ордын хайгуулыг 2015 онд эхлүүлсэн бөгөөд 2025 оны есдүгээр сарын 14-нд анхны алтаа цутгаж, 2026 оны нэгдүгээр улиралд арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлжээ.
Уурхайг Эрдэнэ Монгол ХХК ажиллуулдаг бөгөөд уг компанийг Эрдэнэ Ресурс Девелопмент болон Монголын уул уурхайн корпораци (MNC) тус бүр 50 хувийн эзэмшилтэйгээр хамтран байгуулсан.
Компанийн танилцуулснаар Баянхөндийн уурхай нийт 513,700 унц алтны батлагдсан болон боломжтой нөөцтэй бөгөөд бүрэн хүчин чадлаараа жилд ойролцоогоор 85 мянган унц алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Мөн олборлосон алтыг Монголбанкинд зах зээлийн үнээр нийлүүлэхээр төлөвлөсөн аж.

III улирлын тайланд дурдсанаар уурхай өдөрт дунджаар 1,788 тонн хүдэр боловсруулж, нийт 164 мянган тонн хүдэр боловсруулжээ. Хүдрийн алтны дундаж агуулга нэг тонн тутамд 2.3 грамм, алт авалтын түвшин 96 хувьтай байсан байна.
Мөн компанийн мэдээлснээр, алтны нэг унцыг дунджаар 4,313 ам.доллараар, мөнгийг 56 ам.доллараар борлуулжээ. Харин борлуулсан бүтээгдэхүүний нийт өртөг 23 сая ам.доллар буюу нэг унц алт тутамд 1,942 ам.доллар байсан аж.
Эрдэнэ Ресурс Девелопмент компани өнгөрсөн оны мөн энэ үед 2.749 сая канад долларын алдагдалтай байсан бол энэ жил 9.558 сая канад долларын цэвэр ашигтай ажилласан амжилт гаргажээ.
Түүнчлэн Баянхөндийн уурхайн төслийн зээлийн эргэн төлөлтөд гуравдугаар улиралд 30 сая ам.доллар төлсөн бөгөөд улирлын эцэст 93 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байв.
Цаашдын хайгуулын ажлын талаар компани хөндий ашигт малтмалын дүүрэгт алт, зэс, молибдений ордуудын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 16,500 метрийн өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүлжээ. Үүнд Баянхөндий, Хар Морь, Алтан Сум зэрэг талбай багтаж байгаа аж.
Компанийн гүйцэтгэх захирал Питер Акерлигийн мэдээлснээр, дөрөвдүгээр улиралд уурхайн олборлолт өндөр агуулгатай хүдрийн бүс рүү шилжих төлөвтэй байгаа бөгөөд ингэснээр алтны үйлдвэрлэл нэмэгдэх хүлээлттэй байна.
Эх сурвалж: Erdene Resource Development

Дэлгэрмаа НОМИН

МУИС-ийн Сэтгүүл зүйн гуравдугаар түвшинд суралцдаг бөгөөд iToim.mn сайтад 2026 оноос сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-11-07