1 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      3 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      4 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      8 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      9 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      10 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      СЭЛБЭ ХОТХОНЫГ ДУЛААНААР ХАНГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     ОЮУТОЛГОЙН АШГААС ИРГЭН БҮРТ 857 МЯНГАН ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЭХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Оюутолгойн ашгаас иргэн бүрт 857 мянган төгрөг шилжүүлэх эсэхийг хэлэлцэнэ www.news.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдааныг ирэх Мягмар гаригийн /2026.11.17/ 14:00 цагт зарлажээ. Хамтарсан хуралдаанаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх  юм. Тодруулбал, Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Засгийн газар ирэх онд Оюутолгой төслөөс гурван их наяд төгрөг авахаар болж, хөрөнгө оруулагч талтай тохирсон болохоо мэдэгдсэн. Энэ хүрээнд Монгол Улсын 2027 оны төсөвт анх Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийн гурван их наядаас хоёр их наядыг нь эрчим хүч, боловсролын салбарт зарцуулах, нэг их наядыг Үндэсний баялгийн санд хуваарилахаар төлөвлөсөн. Харин олон нийт ногдол ашгийг бэлнээр дансандаа авах сонирхлыг илэрхийлсэн юм. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр олгох боломжгүй. Иймээс хамтарсан байнгын хороо эл асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюутолгой компаниас ногдол ашиг орж ирсэн даруйд иргэн бүрийн дансанд мөнгө хуваарилах ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн. Харин Ерөнхий сайд Н.Учралын хувьд “Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараавал талх 10 мянган төгрөгт хүрнэ” гэж чуулганы танхимд байр сууриа илэрхийлсэн бол орон нутагт ажиллах үеэрээ “УИХ ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох шийдвэр гаргавал Засгийн газар хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн юм.



Нийтэлсэн огноо2026-11-16