Гаалийн байгууллага 804,1 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна www.eagle.mn
Гаалийн байгууллага 2019 оны эхнээс өчигдрийг хүртэлх ажлын 73 хоногт нийт 804.1 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харцуулбал 29.5 хувиар буюу 83.0 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлттэй байна.
Үүнээс оны эхний гурван сард импортын суудлын автомашинд онцгой албан татвараар 62,9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ.
Тус барааны онцгой албан татвараар 57.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээс 62.9 тэрбум төгрөг төвлөрүүлж 5.5 тэрбум төгрөгөөр буюу 9.5 хувиар давж, өнгөрсөн оны мөн үетэй орлогыг харьцуулахад 25.7 тэрбум төгрөгөөр өсөлттэй гарсан байна.
Татварыг төрлөөр нь задалбал:
- Автобензин, дизелийн хөдөлгүүрээр ажилладаг автомашин /цаашид”бусад” гэх/ онцгой албан татвартай автомашин – 28.2 тэрбум төгрөг,
-Хос тэжээлт болон, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин – 34.7 тэрбум төгрөг тус тус төсөвт төвлөрүүлжээ.
Нийтэлсэн огноо2019-04-19