1 UNITEL GROUP ADVANCES DATA CAPABILITIES IN MONGOLIA WITH DELL TECHNOLOGIES WWW.NATLAWREVIEW.COM PUBLISHED:2026/09/17      2 MONGOLIA’S HEAVY-HAUL COAL RAILWAY FACES TOUGH CHALLENGES WWW.RAILJOURNAL.COM PUBLISHED:2026/09/17      3 MINISTER OF JUSTICE AND INTERNAL AFFAIRS S.AMARSAIKHAN DISMISSED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/17      4 MINING WEEK & MINEPRO OPENS FOR FIFTH CONSECUTIVE YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/17      5 DMW, MONGOLIA MEET FOR PROTECTION OF OFWS WWW.MANILATIMES.NET PUBLISHED:2026/09/17      6 MILLI MAJLIS DISCUSSES AIR SERVICES AGREEMENT WITH MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/09/17      7 B.PUREVDAGVA: 5000 HOUSEHOLDS HAVE SWITCHED TO GAS STOVES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/17      8 EBRD AND GCF LAUNCH MONGOLIA GEFF GREENING FINANCIAL SYSTEMS FRAMEWORK WWW.EBRD.COM PUBLISHED:2026/09/16      9 MONGOLIA PLANS NEW MORTGAGE PACKAGE AT 6 THEN 12 PERCENT WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/09/16      10 MONGOLIA, RUSSIA DISCUSS RAILWAY CORRIDORS AND TRADE EXPANSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/16      С.НАРАНЦОГТ: ШАТАХУУН, ЭРЧИМ ХҮЧ, ЦАЛИН БОЛОН ТӨСВИЙН ЗАРДЛЫН ӨСӨЛТӨӨС ШАЛТГААЛАН ИНФЛЯЦ ДАХИН НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ ХЭВЭЭР БАЙГАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     "ОЮУ ТОЛГОЙ" ХХК ЭНЭ ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРД $5.5 ТЭРБУМЫН ОРЛОГО ОЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     Г.ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     Я.СОДБААТАР: ЗАСГИЙН ГАЗРЫН АСУУДАЛ ДЭЭР ЭСРЭГ ЯРЬСАН, ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮНИЙГ НАМААС ХӨӨНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     БАНКНЫ СИСТЕМ ДЭХ ХАДГАЛАМЖ, ХАРИЛЦАХЫН ӨӨРЧЛӨЛТ МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТЭД ӨНДӨР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     КАЗАКСТАН "БАЙГАЛИЙН ХҮЧ" ХИЙН ХООЛОЙГ НУТГААРАА ДАМЖУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН 37 ИРГЭНИЙГ МОНГОЛД АВЧИРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     Б.ПҮРЭВДАГВА: V ЦАХИЛГААН СТАНЦЫГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

С.Наранцогт: Шатахуун, эрчим хүч, цалин болон төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан инфляц дахин нэмэгдэх эрсдэл хэвээр байгаа www.ikon.mn

Монголбанкны мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. 

Монголбанкны мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 16, 17-нд хуралдаж макро эдийн засаг, инфляц болон санхүүгийн салбарын эрсдэлийн төлөвийг хэлэлцэн мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах шийдвэр гаргасныг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн юм. 

Түүний танилцуулсан мэдээллийг тоймлон хүргэе. 

Макро эдийн засаг, инфляц болон санхүүгийн салбарын эрсдэлийн төлөвийг хэлэлцэн мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа. Энэ нь инфляцын эрсдэлийг хадгалахын зэрэгцээ санхүүгийн нөхцөлийг огцом чангаруулж өрхүүд болон Аж Ахуйн Нэгжүүдийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх тэнцвэртэй шийдвэр гэж үзэж байна.
Өнөөгийн нөхцөлд бодлогын хүүг бууруулах инфляцын дарамт бүрэн арилаагүй байна. Харин нэмж чангаруулбал эдийн засгийн идэвхжил өрхийн хэрэглээнд илүү хүчтэй дарамт учрах эрсдэлтэй байна.
Инфляцын хувьд 2026 оны наймдугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотод 11.6 хувь болж өмнөх сараас бага зэрэг буурлаа.

Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэн нь энэ бууралтад голлон нөлөөлсөн. Мөн суурь инфляц 6.8 хувьтай байгаа нь үнийн өсөлтийн суурь даралт тогтворжиж эхэлснийг харуулж байна. Гэхдээ шатахуун, эрчим хүч, цалин болон төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан инфляц дахин нэмэгдэх эрсдэл хэвээр байгаа. Иймээс мөнгөний бодлогын хороо өнөөдрийн инфляцын бууралтаас гадна ирэх улирлуудад үүсэж болзошгүй дарамтыг мөн харгалзан үзэж байгааг тэмдэглэхийг хүсэж байна.

Эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өссөн боловч өсөлт голчлон уул уурхай, тээврийн салбарт төвлөрч байна. Уул уурхайн бус салбаруудын идэвхжил сул өрхийн бодит хэрэглээ хоёрдугаар улиралд 4.9 хувиар ахисан нь бодлогын хүүг огцом нэмэгдүүлэх орон зай хязгаарлагдмал байгааг харуулж байна.
Гадаад валютын албан нөөц 8.4 тэрбум ам.долларт хүрсэн нь төгрөгийн ханшийн тогтвортой байдал, гадаад шокийг даван туулах чадавхыг дэмжиж байна.

Цаашид мөнгөний бодлогын хорооноос төсвийн зардлын тэлэлт, шатахууны импортын нөхцөл байдал, эрчим хүчний үнийн нөлөө болон гадаад орчны эрсдэлийг анхааралтай ажиглаж шаардлагатай тохиолдолд бодлогын дараагийн арга хэмжээг цаг тухайд нь авах болно гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хэллээ. 



Нийтэлсэн огноо2026-09-17