1 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      2 ACCA AND AMIRA SIGN MOU TO ADVANCE ACCOUNTANCY IN MONGOLIA WWW.THEACCOUNTANT-ONLINE.COM PUBLISHED:2026/06/18      3 MONGOLIA, EUROPEAN INVESTMENT BANK DEEPEN PARTNERSHIP ON ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      4 9TH MONGOLIA–U.S. LAND FORCES TALKS OPEN IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      5 THE ECONOMIC IMPACT OF EUROPEAN TOURISTS IN MONGOLIA: PRIORITIZING QUALITY OVER QUANTITY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/18      6 EU AMBASSADOR DISCUSSES CULTURAL AND TOURISM COOPERATION WITH MONGOLIA'S MINISTER OF CULTURE WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/18      7 MONGOLIA LAUNCHES PARTNERSHIP FOR SCIENCE AND RESEARCH WWW.WHO.INT PUBLISHED:2026/06/18      8 MONGOLIA AND AFRICA: TIME TO REIGNITE A FORGOTTEN PARTNERSHIP WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/17      9 PROTESTERS BLOCK COPPER EXPORTS TO CHINA FROM RIO TINTO MINE IN MONGOLIA WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/06/17      10 GOVERNMENT RESTRUCTURES ERDENES MONGOL, DISSOLVES 14 COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АНХНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМИЙГ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭРИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ, НӨХӨР Б.ӨСӨХБАЯРЫГ НЬ 30 ХОНОГООР ЦАГДАН ХОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     БНСУ-ЫН “КАКАО БАНК”-НЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ТҮНШЛЭЛЭЭ УЛАМ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ ЗТЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ГУРВАН БАЯНЫ ХӨНДИЙД УРАНЫ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Г.ДАМДИННЯМ: ОЮУ ТОЛГОЙН ТЭЭВРИЙГ ЗОГСООВОЛ ӨДӨРТ 5 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ТАСАРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Б.ДАВААДАЛАЙ: "ЭРДЭНЭС МОНГОЛ" НЭГДЛИЙГ "ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ" БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Т.ДАВААДАЛАЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ 1 САРААР СУНГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

2035 он гэхэд нийслэлийн хүн ам 1.9 сая хүрч, дулааны сүлжээ ачааллаа дийлэхээ болино www.bloombergtv.mn

Дэлхийн банкны судалгаагаар Улаанбаатарын хүн ам энэ хурдаараа өсвөл 2035 он гэхэд 1.9 сая хүрэх төлөвтэй байна. Энэ нь ирэх 10 жилд нийслэлийн дулааны системийн ачааллыг 5-6 хувиар өсгөхөөр байгаа юм.
Гэвч хэрэгцээ нэмэгдэхтэй зэрэгцээд нийслэлийн дулааны дэд бүтэц хуучирч байгаа нь хүндрэл учруулна гэж дүгнэжээ. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн банкнаас зөвлөмж гаргасан байна. Тухайлбал, дулаан дамжуулах шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж, гэр хорооллын бүсийг системд холбох, ус алдагдах эвдрэл гарч байгаа цэгүүдийг түргэн тодорхойлж, хянах нэгдсэн усны менежментийн систем нэвтрүүлэхийг зөвлөжээ.
Түүнчлэн дулааны тариф тооцох аргачлалыг аажмаар шинэчилж, систем өөрөө зардлаа нөхөх түвшинд хүргэх, ингэснээр иргэдэд илүү эрчим хүчинд хэмнэлттэй амьдралын хэв маягт шилжих түлхэц үзүүлэхийг санал болгосон байна.
 
Дэлхийн банкны судалгаанд тусгаснаар Улаанбаатарт дулааны тариф Зүүн Европын орнуудаас 10-20 дахин бага байгаа аж. Систем зардлаа нөхөх түвшинд хүрэхийн тулд тарифыг 130 хувиар нэмэх шаардлагатай гэж нийслэлийн мастер төлөвлөгөөнд тусгасан байна.
 
Мөн дулааны системд холбогдоогүй гэр хороололд хэрэгжүүлэх шийдлүүдийг зөвлөмжид багтаасан байна. Эн тэргүүнд дулааны алдагдал багатай барилгын стандарт мөрдөхийг зөвлөж байгаа ажээ. Түүнчлэн хүлэмжийн хий ялгаруулалт багатай зуух, халаагчийн хэрэглээг дэмжих хуулийг сайжруулж, хэрэгжүүлэлтэд хяналт тавих механизм бий болгох, хямд үнэтэй орон сууцны барилгын ажлыг эрчимжүүлэхийг зөвлөж байна.
 
Дэлхийн банкны тооцоогоор 50 сая ам.долларын оновчтой хөрөнгө оруулалт хийснээр гэр хорооллын 2000 өрхийг дулааны шугамд холбож, 88 мянган айлд хүрэх дулааны үйлчилгээг сайжруулах боломжтой юм байна. Мөн үүний дүнд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтыг жилд 100 мянган тонноор бууруулах ажээ.


Нийтэлсэн огноо2019-04-19