Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ www.eagle.mn
Өргөн хэрэглээний эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор лабораторийн шинжилгээнд хамруулж эхэллээ. Эрүүл мэндийн яамнаас эмийн хяналт, чанарын тогтолцоог бэхжүүлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн түгээмэл хэрэглэдэг эмүүдийг шат дараатайгаар шинжилгээнд хамруулж байна.
Эхний шатанд 27 нэр төрлийн нийт 56 эмийн дээжийг “Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори”-д хүргүүлж, шинжилгээнд оруулжээ. Шинжилгээний хариу нэг сарын дотор гарах бөгөөд үр дүнд нь тухайн эмүүдийн чанар, аюулгүй байдал, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг нарийвчлан тогтоох юм.
Ингэснээр эмийн чанарын хяналтыг сайжруулж, стандартын шаардлагад нийцсэн, баталгаатай эмээр иргэдийг хангах тогтолцоог бэхжүүлэх зорилготой аж.
Нийтэлсэн огноо2026-06-18





