Г.Дамдинням: Оюу толгойн тээврийг зогсоовол өдөрт 5 орчим тэрбум төгрөгийн орлого тасарна www.itoim.mn
"Эрс шинэчлэл хөдөлгөөн"-ийхөн өнөөдөр өглөө 09.00 цагаас эхлэн Оюу толгой компанийн баяжмал ачсан машинуудыг гаргахгүй зам хаасан.
Ерөнхий сайд Н.Учрал хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хууль бус хориг саад хийж байгаа иргэдэд хариуцлага тооцох үүргийг Хууль зүйн сайд С.Амарсайханд өгсөн. Мөн Оюу толгой ХХК уул уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад саад учруулахгүй байхыг уриалаад байгаа юм.
Тэгвэл Аж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Оюу толгой төсөл нь бидний зарцуулж байгаа зардлын хамгийн багадаа 10 орчим хувийг хариуцдаг. Оюу толгойтой холбоотой олон асуудал бий. Үүнийг гэрээ хэлэлцээрийн шугамаар ширээний ард сууж хууль дүрмийн дагуу шийдэх ёстой болохоос хууль дүрэмгүй, эзэнгүй улс шиг зэрлэг балмад байдлаар асуудлыг шийднэ гэж болохгүй. Өнөөдрийн үйлдэл нь улсын эдийн засгийн аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг. Өдөртөө 5 орчим тэрбум төгрөгийн орлого оруулж байгаа энэ тээвэр зогссон нь тэр хэмжээний орлого алдаж байна гэсэн үг. Монголын нийт ард иргэдэд бүгдэд нь хохирол учруулж байна. Хохирлыг нэхэмжлэх ёстой. Би ийм маягаар зөрчилтэй байгаа асуудлыг шийдэж байсан түүх мэдэхгүй. Ширээний ард сууж байгаа шийддэг” гэв.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-06-17





