1 JAPAN WILL ASSIST MONGOLIAN IT COMPANIES IN THEIR EFFORTS TO ENTER FOREIGN MARKETS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/27      2 SECURITIES TRADING TRANSACTIONS INCREASED BY MNT 61.5 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/27      3 MONGOLIA’S GEOLOGICAL POTENTIAL AND ITS ROLE IN THE GLOBAL MINERALS SUPPLY CHAIN HAVE LONG BEEN RECOGNISED WWW.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/02/27      4 "FROM STRATEGY TO CAPITAL” DISCUSSED IN LONDON WWW.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/02/27      5 EXPORT EXPANSION HIGHLIGHTED AT JAPAN INVESTMENT DAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/27      6 ERDENES TAVANTOLGOI TO DISTRIBUTE MNT 786.6 BILLION IN DIVIDENDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/27      7 NEW PAYMENT AND FUNDING REGULATIONS TO BOOST FAMILY AND SOUM HEALTH CENTERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/27      8 GOVERNMENT ORDERS UNINTERRUPTED GOAL TRANSPORTATION THROUGH GASHUUNSUKHAIT, KHANGI BORDER CROSSINGS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      9 CONCESSIONAL LOAN AGREEMENT SIGNED UNDER ‘WHITE GOLD’ NATIONAL MOVEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      10 MONGOLIA MOVES TO NEXT STAGE OF COPPER SMELTER SELECTION PROCESS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/26      ОУВС-ГААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН ХӨЛС, ТЭТГЭВРИЙН СИСТЕМД ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     Н.ТАВИНБЭХИЙГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГААР ХИЙСЭН ГҮЙЛГЭЭ 61.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     ХХБ BPIFRANCE‑ТАЙ МОНГОЛ УЛСЫН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛАХ САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     НҮҮРСНИЙ ҮНИЙН УНАЛТ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н ОРЛОГЫГ 50 ХУВИАР БУУРУУЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САНААЧИЛЖ, ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГДЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     АТГ-ААС Э.БАТ-АМГАЛАН, Э.БАТБАЯР НАРЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/27     БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ 300 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ АМЖИЛТТАЙ БОСГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     ГАДААДЫН 95 ИРГЭНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ОРУУЛАЛГҮЙ БУЦААЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26     ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ИРЭХ ТАВДУГААР САРД ТОДРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/26    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

2019 оны эхний хагас жилд Монголд 217 мянган жуулчин иржээ www.bloombergtv.mn

2019 оны эхний хагас жилд улсын хилээр 217 мянган жуулчин орсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 14.8 мянгаар өсжээ.
Мөнгөн дүнгээр нь тооцвол гадаадын жуулчид Монгол Улсад 284.1 сая ам.доллар оруулсан нь өмнөх оны мөн үеэс 36 орчим сая ам доллароор өссөн үзүүлэлт болсныг төлбөрийн тэнцлийн долоодугаар сарын үзүүлэлтээс харж болохоор байна.
Харин монголчууд гадаад улсуудад аялахдаа 505.8 сая ам.доллар зарцуулсан нь өмнөх оноос 20 орчим сая ам.доллароор өсжээ. Гаднын жуулчдыг улсаар нь ангилбал БНХАУ, Вьетнам, Хонгконг, Малайз, Австрийн жуулчдын тоо өссөн бол Турк, Украйн, Канадынх буурсан байна. Нийт жуулчдын 51 хувь нь хувиараа, 49 хувь нь жуулчны компаниар үйлчлүүлдэг талаар Монголбанк судалжээ.
Гадаадын жуулчдыг татахын тулд дотоодод үйл ажиллагаа явуулдаг аялал, жуулчлалын компаниуд эн тэргүүнд “Google”-ийн хайлтад үргэлж шинэчлэл оруулдаг талаараа мэдээлж байсан юм. Мөн олон улсад зохион байгуулагддаг аялал, жуулчлалын үзэсгэлэнгүүдэд оролцож компаниа танилцуулдаг байна. Тухайлбал, “Nomadic Expedition” компанийн “Гурван тэмээт” жуулчны баазыг “Forbes” сэтгүүл өвөл аялах тансаг жуулчны баазуудын нэгээр нэрлэсэн н тэдний хувьд маш том маркетинг болж чадсан талаар онцолж байв. Жуулчдын тооноос илүү үйлчилгээний чанартаа анхаарах нь тогтмол үйлчлүүлэгчтэй болоход хамгийн ихээр нөлөөлдөг байна. Одоогоор тус баазад жилдээ тогтмол 1000 орчим гаднын жуулчид ирдэг болжээ. Тиймээс нэмэлт маркетинг хийх төдийлөн шаардлагагүй байдаг талаар “Nomadic Expedition” компани мэдээлсэн юм.
 
Харин “U Travel” компани жилд дунджаар 300-400 орчим жуулчинд үйлчилдэг. Гадаадын жуулчдыг татахын тулд дижитал маркетинг түлхүү ашигладаг байна. Мөн БНХАУ, Турк, Сингапур улсын аялал, жуулчлалын компаниудтай жуулчин солилцох чиглэлд хамтран ажилладаг ажээ. Энэ жилийн хувьд Монголд ирэх хятад жуулчдын тоо 250 орчим мянгад хүрэх тооцоо байгааг “U Travel” компаниас мэдээллээ.


Нийтэлсэн огноо2019-09-16