Монгол улсаас БНЭУ-д хийсэн экспортын 87.6 хувийг ХУВИЙГ ХАА-н бүтээгдэхүүн бүрдүүлжээ www.bloombergtv.mn
2019 оны эхний 10 сард Энэтхэг улстай хийсэн худалдааны бараа эргэлт 31 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 32 хувь буурсныг харж болохоор байна.
Задлаад харвал экспортын хэмжээ 22.4 хувь өсөж, нэг сая ам.доллар давсан ч энэтхэгээс импортолсон барааны дүн 15 орчим сая ам.доллароор буюу 33.3 хувиар буурч, 29.9 сая ам.доллар болсон нь голлон нөлөөлжээ.
Энэтхэгт экспортолсон бүтээгдэхүүний үнийн дүнгийн дийлэнхийг буюу 955 мянга гаруй ам.долларыг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна. Энэтхэг улсын хувьд Монгол Улсыг хөрөнгө оруулахад таатай улс гэж харж байгаагаа илэрхийлээд байгаа юм.
Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтой талаар Монгол, Энэтхэгийн Бизнесийн зөвлөлийн захирал Кумар Бансай Монголын бизнес эрхлэгчидтэй уулзах үедээ онцоллоо.
Нийтэлсэн огноо2019-11-18