1 MONGOLIA TENDERS 110 MW OF SOLAR WWW.PV-MAGAZINE.COM PUBLISHED:2026/06/19      2 BANK OF MONGOLIA, KAKAO BANK DISCUSS DIGITAL BANKING COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/19      3 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      4 ACCA AND AMIRA SIGN MOU TO ADVANCE ACCOUNTANCY IN MONGOLIA WWW.THEACCOUNTANT-ONLINE.COM PUBLISHED:2026/06/18      5 MONGOLIA, EUROPEAN INVESTMENT BANK DEEPEN PARTNERSHIP ON ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      6 9TH MONGOLIA–U.S. LAND FORCES TALKS OPEN IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      7 THE ECONOMIC IMPACT OF EUROPEAN TOURISTS IN MONGOLIA: PRIORITIZING QUALITY OVER QUANTITY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/18      8 EU AMBASSADOR DISCUSSES CULTURAL AND TOURISM COOPERATION WITH MONGOLIA'S MINISTER OF CULTURE WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/18      9 MONGOLIA LAUNCHES PARTNERSHIP FOR SCIENCE AND RESEARCH WWW.WHO.INT PUBLISHED:2026/06/18      10 MONGOLIA AND AFRICA: TIME TO REIGNITE A FORGOTTEN PARTNERSHIP WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/17      НӨАТ БОСГО 50 БИШ 400 САЯ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХОЁР ЖИЛ ДАРААЛАН УХАРЧ, 70 ОРНООС 67-Д ОРЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     ТЦА: СКҮҮТЕР, МОПЕДООР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ САНАЛ ГАРГАСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АНХНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМИЙГ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭРИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ, НӨХӨР Б.ӨСӨХБАЯРЫГ НЬ 30 ХОНОГООР ЦАГДАН ХОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     БНСУ-ЫН “КАКАО БАНК”-НЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ТҮНШЛЭЛЭЭ УЛАМ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ ЗТЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ГУРВАН БАЯНЫ ХӨНДИЙД УРАНЫ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Зэсийн баяжмалын экспорт I-X сард жилийн өмнөхөөс 2.5 хувиар буурч, 1.17 сая тонн болов www.bloombergtv.mn

Оны эхний 10 сард 1.17 сая тонн зэсийн баяжмалыг 1.5 тэрбум ам.доллароор экспортолсон байна. Үүнийг жилийн өмнөхтэй харьцуулахад биет хэмжээгээр 2.5 хувь, мөнгөн дүнгээр 7.7 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Гол экспортлогчдын нэг “Оюу Толгой” ХХК-ийн олборлосон баяжмал дахь алт, зэсийн агууламж буурсан байна. Мөн борлуулалтын хэмжээг харвал оны эхний гурван улиралд нийт 944.6 сая ам.долларын борлуулалтын орлого олсон талаар “Turquoise Hill Resources” компани тайлагнажээ.
Оны эхний 10 сард 557.7 мянган тонн жоншны хүдэр, баяжмалыг 170.4 сая ам.доллароор борлуулсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 32 хувиар, мөнгөн дүнгээр 21 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Монгол Улс жоншны үйлдвэрлэлээр БНХАУ, Мексикийн дараа дэлхийд гуравдугаарт бичигддэг. Харин экспортын гол зах зээл нь БНХАУ болон ОХУ юм. Мөн Японы харилцагчид БНХАУ дахь салбараараа дамжуулан худалдаж авч байгаа тохиолдол бий гэдгийг Монголын жоншны холбоо мэдээллээ.
Түүнчлэн I-X сард 109 мянга гаруй тонн цайрын хүдэр, баяжмалыг 155.6 сая ам.доллароор борлуулжээ. Жилийн өмнөхтэй харьцуулахад биет хэмжээгээр зургаан хувиар өссөн бол мөнгөн дүнгээр 7.1 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.
 
Оны эцэст цайрын ханш сэргэнэ гэж найдаж байгаагаа гол экспортлогч “Цайрт минерал” компани мэдээлж байв. Хэдий тийм боловч цайрын ханш сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд буурсаар байна.
 
Лондоны Металлын бирж дэх фьючерс үнэ 2380 ам.доллар болжээ.


Нийтэлсэн огноо2019-11-19