1 MONGOLIA TENDERS 110 MW OF SOLAR WWW.PV-MAGAZINE.COM PUBLISHED:2026/06/19      2 BANK OF MONGOLIA, KAKAO BANK DISCUSS DIGITAL BANKING COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/19      3 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      4 ACCA AND AMIRA SIGN MOU TO ADVANCE ACCOUNTANCY IN MONGOLIA WWW.THEACCOUNTANT-ONLINE.COM PUBLISHED:2026/06/18      5 MONGOLIA, EUROPEAN INVESTMENT BANK DEEPEN PARTNERSHIP ON ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      6 9TH MONGOLIA–U.S. LAND FORCES TALKS OPEN IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      7 THE ECONOMIC IMPACT OF EUROPEAN TOURISTS IN MONGOLIA: PRIORITIZING QUALITY OVER QUANTITY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/18      8 EU AMBASSADOR DISCUSSES CULTURAL AND TOURISM COOPERATION WITH MONGOLIA'S MINISTER OF CULTURE WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/18      9 MONGOLIA LAUNCHES PARTNERSHIP FOR SCIENCE AND RESEARCH WWW.WHO.INT PUBLISHED:2026/06/18      10 MONGOLIA AND AFRICA: TIME TO REIGNITE A FORGOTTEN PARTNERSHIP WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/17      НӨАТ БОСГО 50 БИШ 400 САЯ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХОЁР ЖИЛ ДАРААЛАН УХАРЧ, 70 ОРНООС 67-Д ОРЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     ТЦА: СКҮҮТЕР, МОПЕДООР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ САНАЛ ГАРГАСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АНХНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМИЙГ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭРИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ, НӨХӨР Б.ӨСӨХБАЯРЫГ НЬ 30 ХОНОГООР ЦАГДАН ХОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     БНСУ-ЫН “КАКАО БАНК”-НЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ТҮНШЛЭЛЭЭ УЛАМ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ ЗТЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ГУРВАН БАЯНЫ ХӨНДИЙД УРАНЫ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улсын өрсөлдөх чадвар хоёр жил дараалан ухарч, 70 орноос 67-д орлоо www.itoim.mn

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд өсөлттэй байна гэсэн статистик байгаа ч дэлхийд өрсөлдөх чадвар нь сайжирсангүй.
Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-д Монгол Улс энэ онд 70 орноос 67 дугаарт эрэмбэлэгдэж, хоёр жил дараалан байр ухарлаа. Монгол Улс 2015 оноос эхлэн тус тайланд тогтмол хамрагдахдаа 57 дугаарт эрэмбэлэгдэж байв. Үүнээс хойш 2016-2024 оны хооронд ихэвчлэн 60-62 дугаар байр орчимд хэлбэлзсэн ч сүүлийн хоёр жилд үзүүлэлт нь мэдэгдэхүйц мууджээ. Тодруулбал, 2025 онд 65 дугаарт эрэмбэлэгдсэн бол энэ онд дахин хоёр байр ухарч 67-д бичигдлээ. Энэ нь Монгол Улсын өрсөлдөх чадварын суурь үзүүлэлтүүд сайжрах бус, харин сүүлийн жилүүдэд улам доройтож байгааг харуулж байна.

Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд улс орнуудын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн 341 үзүүлэлтээр үнэлдэг. Манай улсын хувьд эдгээрээс зөвхөн бизнесийн байгууллагын ашигт ажиллагааны үзүүлэлт сайжирч гурван байраар урагшилсан бол бусад үзүүлэлтүүдийн эрэмбэ буурчээ.
Ялангуяа эдийн засгийн тамир тэнхээний үзүүлэлт дөрвөн байраар ухарч, 59 дүгээрт эрэмбэлэгдсэн нь анхаарал татаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон бараа бүтээгдэхүүний экспортын үзүүлэлт харьцангуй сайн үнэлгээ авсан ч экспорт нэг түнш улсаас хэт хамааралтай байгаа нь хамгийн сул үзүүлэлтүүдийн нэг хэвээр үлджээ. Мөн эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвар, үйлчилгээний экспорт, инфляцын түвшин зэрэг үзүүлэлтүүд өрсөлдөх чадварыг хойш татсан байна.

Засаглалын үр ашиг мөн хоёр байраар буурч, 63 дугаарт эрэмбэлэгдэв. Институтийн тогтолцоо, бизнесийн орчны хууль эрх зүйн тогтвортой байдал, төрийн санхүүгийн менежментийн үр ашиг сул байгаа нь энэ үзүүлэлтэд голлон нөлөөлжээ. Харин дэд бүтцийн хөгжил өмнөх жилийн түвшинд буюу 66 дугаарт үлдсэн нь технологи, шинжлэх ухаан, логистикийн хөгжил олон улсын түвшинд өрсөлдөх хэмжээнд хүрээгүй байгааг илтгэж байна.Нөгөө талд боловсролын салбарт эерэг өөрчлөлтүүд ажиглагджээ. Нэг сурагчид ногдох улсын боловсролын зардал огцом нэмэгдэж, дээд боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь өссөн нь хүний нөөцийн чанарт ахиц гарч буйн дохио болсон байна. Гэвч үндсэн хөрөнгийн нийт хуримтлалын өсөлт саарч, зээлийн хүү болон инфляц нэмэгдсэн нь эдийн засгийн орчны дарамтыг улам нэмэгдүүлжээ.
Тайланд дурдсанаар Монгол Улсын өмнө бодлогын тогтворгүй байдал, инфляцын дарамт, улсын өрийн дахин санхүүжилтийн эрсдэл, ур чадвартай ажиллах хүчний хомсдол, хөрөнгийн зах зээлийн сул хөгжил, дэд бүтэц, логистикийн хязгаарлалт зэрэг сорилт тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол эдийн засгийн өсөлт богино хугацаанд өндөр байсан ч урт хугацааны өрсөлдөх чадвар сайжрахгүй хэвээр үлдэх эрсдэлтэй юм. Гэхдээ нөхцөл байдлыг богино хугацаанд сайжруулах боломж бий гэдгийг судалгааны баг онцолжээ. Тэдний үзэж буйгаар Монгол Улс өрсөлдөх чадвараа эрчимтэй нэмэгдүүлж, ойрын жилүүдэд дэлхийн чансаанд 10-аас дээш байраар ахих бодит боломж, нөөц бололцоотой хэвээр байна.

Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ

Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-06-19