1 MONGOLIA TENDERS 110 MW OF SOLAR WWW.PV-MAGAZINE.COM PUBLISHED:2026/06/19      2 BANK OF MONGOLIA, KAKAO BANK DISCUSS DIGITAL BANKING COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/19      3 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      4 ACCA AND AMIRA SIGN MOU TO ADVANCE ACCOUNTANCY IN MONGOLIA WWW.THEACCOUNTANT-ONLINE.COM PUBLISHED:2026/06/18      5 MONGOLIA, EUROPEAN INVESTMENT BANK DEEPEN PARTNERSHIP ON ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      6 9TH MONGOLIA–U.S. LAND FORCES TALKS OPEN IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      7 THE ECONOMIC IMPACT OF EUROPEAN TOURISTS IN MONGOLIA: PRIORITIZING QUALITY OVER QUANTITY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/18      8 EU AMBASSADOR DISCUSSES CULTURAL AND TOURISM COOPERATION WITH MONGOLIA'S MINISTER OF CULTURE WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/18      9 MONGOLIA LAUNCHES PARTNERSHIP FOR SCIENCE AND RESEARCH WWW.WHO.INT PUBLISHED:2026/06/18      10 MONGOLIA AND AFRICA: TIME TO REIGNITE A FORGOTTEN PARTNERSHIP WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/17      НӨАТ БОСГО 50 БИШ 400 САЯ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХОЁР ЖИЛ ДАРААЛАН УХАРЧ, 70 ОРНООС 67-Д ОРЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     ТЦА: СКҮҮТЕР, МОПЕДООР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ САНАЛ ГАРГАСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АНХНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМИЙГ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭРИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ, НӨХӨР Б.ӨСӨХБАЯРЫГ НЬ 30 ХОНОГООР ЦАГДАН ХОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     БНСУ-ЫН “КАКАО БАНК”-НЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ТҮНШЛЭЛЭЭ УЛАМ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ ЗТЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ГУРВАН БАЯНЫ ХӨНДИЙД УРАНЫ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ТЦА: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргасан www.eagle.mn


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт 2026 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах асуудлаар өнөөөдөр холбогдох албад хуралдлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр “Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн автотээврийн төв гээд нийслэлийн байгууллагуудын удирдлагууд ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Засаг даргын зөвлөлийн хуралд энэ асуудлыг оруулж, хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах хэрэгтэй. Бид хууль хэрэгжүүлж байна гээд долоодугаар сарын 01-нээс гэнэт бүх мопед, скүүтерийн хөдөлгөөнийг хорихгүйн тулд энэ уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хувийн хэвшлийнхэндээ танилцуулж байна.

Засаг даргын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагууд шаардлагатай арга хэмжээг яаралтай авч, тушаал, шийдвэрээ гарга. Аж ахуйн нэгжүүд хуулиа хэрэгжүүлье гэтэл төрийн байгууллагаас болоод гацаад байж болохгүй.

Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний зам дээгүүр өөр өнгөөр ялгаж мопед, скүүтерийн зам гаргаж, явуулах боломжтой эсэх судалгааг гаргаж өгнө үү.  Гэрээт цагдаа нараас дэмжлэг авч, хяналт шалгалт хийх хувилбар байгаа учраас богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа хийе. Мөн зогсоолыг хэрхэн шийдэх вэ, хувийн хэвшлийнхэн, нийслэлийн Нийтийн тээврийн газартай ярилцаад шийдээрэй. Аж ахуйн нэгжүүдийн хувьд  хурд, дууны асуудалд анхаарч өгнө үү. Хууль биелүүлнэ гэдэг шууд хааж бооно гэсэн үг биш. Гэхдээ хуулийг үйлчлэх хугацаанаас нь эхлээд дагаж мөрдөх ёстой. Долоодугаар сарын 1 гэхэд тавигдаж байгаа шаардлагуудаа хангаж чадахгүй бол хөдөлгөөнд оруулахгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Тийм учраас нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд аж ахуйн нэгжийнхээ шаардлагыг биелүүлээд 14 хоногийн хугацаанд шаардлагатай бэлтгэл ажлыг хангах шаардлагатай" гэлээ.



Нийтэлсэн огноо2026-06-19