НАБТГ: Өнгөрсөн 7 хоногт PM2.5 тоосонцор 2018 оны мөн үеэс 1.3 дахин бага илэрсэн www.bloombergtv.mn
Амралтын өдрүүдэд их хэмжээний цас орж, шуурч, эрс хүйтэрсэн ч агаар дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 дахин бага илэрсэн талаар Агаарын бохирдолтой тэмцэх газар мэдээллээ.
Хэдийгээр агаарын чанар сайжирсан ч амралтын өдрүүдэд угаарын хийд хордсон гэх шалтгаанаар 89 хүн яаралтай тусламжийн төвд хандан эмнэлгийн туслалцаа авсан байна. Үүнээс 38 нь хүүхэд байсан талаар Нийслэлийн онцгой байдлын газар мэдээлсэн юм. Улмаар аравдугаар сарын хоёрноос хойш буюу сүүлийн сар хагасын хугацаанд 991 иргэн угаарын хийд хордсон гэх дуудлага өгөөд байна. Мөн энэ хугацаанд 45 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, одоогоор нэг хүн эмнэлэгт байгаа ажээ.
Угаарын хийд хордож байгаа тохиолдлын дийлэнх нь пийшин, зуухны аюулгүй байдал, галлагаатай холбоотой байгааг Нийслэлийн онцгой байдлын газар онцолж байна.
Нийтэлсэн огноо2019-11-19