1 CHINA-MONGOLIA-RUSSIA WEEKLY PASSENGER TRAIN STARTS OPERATION FROM NOVEMBER 25, BOOSTING CROSS-BORDER EXCHANGES WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/11/25      2 BEAR SIGHTINGS REPORTED IN RESIDENTIAL AREAS ACROSS MONGOLIA AMID WINTER CONDITIONS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/25      3 ULAANBAATAR TO SHIFT 7,800 HOUSEHOLDS TO ELECTRIC HEATING THIS WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/25      4 AMID POLITICAL CRISIS, HIGH STAKES FOR MONGOLIA’S 2027 PRESIDENTIAL ELECTION WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/25      5 ULAANBAATAR PROJECTS REVENUE OF MNT 4.6 TRILLION AND EXPENDITURE OF MNT 4.8 TRILLION FOR 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/25      6 MIAT MONGOLIAN AIRLINES TO TAKE DELIVERY OF BOEING 737 MAX 8 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/25      7 70 YEARS AFTER BEING LOST, DINOSAUR FOOTPRINT SITE REDISCOVERED IN MONGOLIA; 31 TRACKS REVEAL GIANT PREDATORS WWW.MONEYCONTROL.COM PUBLISHED:2026/11/25      8 EURASIA ENERGIES SECURES RUSSIAN PORT SUPPORT, SIGNS MOU WITH ORISSA STEVEDORES FOR MONGOLIA-INDIA COKING COAL CORRIDOR WWW.BIGMINT.CO PUBLISHED:2026/11/24      9 ERDENET MINING CORPORATION SELLS COPPER CONCENTRATE ON THE MONGOLIAN STOCK EXCHANGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      10 MONGOLIA WINTER TRAVEL FACES RENEWED FUEL SQUEEZE FOR 2026–27 WWW.THETRAVELER.ORG PUBLISHED:2026/11/24      ₮3.5 ТЭРБУМААР 1000 ТОНН БАРЬЦАЛДУУЛАГЧ АВЧ, ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ С.ДАВААСҮРЭНГ МАРГААШ ШҮҮНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     Н.УЧРАЛ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТАЙЛАНГААР БУС, БОДИТ ҮР ДҮНГЭЭР ДҮГНЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     АТГ-ААС 1.082 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧИЙГ БИТҮҮМЖИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     "ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД "BEIJING JIANLONG HEAVY INDUSTRY GROUP" ЯЛАЛТ БАЙГУУЛСАН" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     “ОНТРЭ” ХХК-ТАЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭГ ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРД ЭХЛҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ 3.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН ГЭЖ ДҮГНЭСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     WASHINGTON TIMES: ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХАМГААЛАХЫН ТУЛД МОНГОЛ УЛС ӨӨРИЙН БОГД ЛАМЫН ШАШНЫ ҮЙЛ ХЭРГИЙГ ДЭЭДЭЛЖ, ДЭЛГЭРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     "2027 ОНД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 5.5 ХУВЬД ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     МИАТ “ӨГЭДЭЙ ХААН” ШИНЭ АГААРЫН ХӨЛГӨӨ АНУ-ЫН СИЭТЛ ХОТОД ХҮЛЭЭН АВЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     “ТӨРИЙН НУУЦ НЭРЭЭР ХАЛХАВЧИЛСАН ГЭРЭЭ, ХЭЛЦЛИЙГ ИЛ ТОД БОЛГОНО” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөл, хаваржилтын бэлтгэл ажлын хэрэгжилт, орон нутагт тулгамдаж буй асуудлаар 21 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт 50 гаруй хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг анхааруулав.

Аймаг, нийслэлийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бүрдүүлэх 15-20 мянган тонн махны нөөц одоогоор 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг анхаарч, тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгав. 

Мал эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой санхүүжилтийг орон нутгийн төсөвт бүрэн тусгаж, вакцинжуулалт, халдваргүйтгэлийг хугацаанд нь зохион байгуулах, “Шинэ цагийн малчин” аяны хүрээнд малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг бодит үр дүнтэй хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Түүнчлэн аймаг дамнасан отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, бэлчээр, ус ашиглалттай холбоотой маргаан, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сумдын удирдлагын шуурхай ажиллагааг хангах автомашины хэрэгцээг үе шаттай шийдвэрлэхийг үүрэг болгов.

Аймгууд 2027 оны төсвөө батлахдаа өвөлжилтийн нөхцөл байдал, болзошгүй эрсдэл, иргэдийн амьдрал, аюулгүй байдалд нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг тэргүүн ээлжид эрэмбэлэхийг Ерөнхий сайд онцлон анхаарууллаа.



Нийтэлсэн огноо2026-11-26