1 CHINA EXPECTS FM WANG YI’S VISIT TO STEADILY ADVANCE CHINA-MONGOLIA COMPREHENSIVE STRATEGIC PARTNERSHIP: FM SPOKESPERSON WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/06/12      2 THE UNITED STATES EXTENDS CHILD PROTECTION COMPACT PARTNERSHIP WITH MONGOLIA THROUGH 2028 WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/06/12      3 MONGOLIA AND TURKEY EXCHANGED VIEWS ON EXPANDING BILATERAL RELATIONS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/12      4 MONGOLIA: STRENGTHENING AGRICULTURE THROUGH SUSTAINABLE FINANCE WWW.HORTIDAILY.COM PUBLISHED:2026/06/12      5 ULAANBAATAR HOSTS 15TH ASIAN TOURISM FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/12      6 IN WASHINGTON, DC, MONGOLIA AND IUCN ELEVATE OPPORTUNITIES TO SUPPORT LAND RESTORATION, RANGELAND STEWARDSHIP AHEAD OF UNCCD COP17 WWW.IUCN.ORG PUBLISHED:2026/06/12      7 SMUGGLED DINOSAUR FOSSILS RETURN TO MONGOLIA AFTER TWO DECADES WWW.AFP.COM PUBLISHED:2026/06/12      8 CAN NORTHEAST ASIA’S NEW GEOPOLITICAL REALITY CREATE OPPORTUNITIES FOR MONGOLIA? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/11      9 MONGOLIAN FARMERS ARE CONCERNED ABOUT THE PROSPECT OF GRAIN IMPORTS FROM THE EAEU WWW.LOGOS-PRES.MD PUBLISHED:2026/06/11      10 KT PARTNERS WITH MONGOLIA'S TDB AND WOORI BANK FOR FOREIGNER-FOCUSED TELECOM, FINANCE SERVICES WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/06/11      БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И ЗУРГААДУГААР САРЫН 13-15-НЫ ХООРОНД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     АЛТНЫ ҮНЭ СҮҮЛИЙН ЗУРГААН САРЫН ДООД ТҮВШНЭЭСЭЭ ЭРГЭН ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     ДӨРВӨН УЛИРЛЫН ХҮЛЭМЖ БАЙГУУЛЖ, НАРИЙН НОГООНЫ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ТӨСӨЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     ЗЭСИЙН ЭКСПОРТЫН ОРЛОГО $3.8 ТЭРБУМД ХҮРЧЭЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨРТ 56 ОРНЫ ЗОЧИД ОРОЛЦОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     ТОМИЛОЛТ: ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЖ, АНХНЫ ЦООНОГОО ӨРӨМДЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     МОНГОЛБАНК ХИЛ ДАМНАСАН ТӨЛБӨРИЙН ДЭВШИЛТЭТ ШИЙДЭЛ "MBRIDGE" ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНД НЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ХУУЛИЙН ТӨСӨЛ: НДШ ТӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ТАВАН ШИНЭЧЛЭЛТЭЙ ТАНИЛЦ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ БУЦААН АВЧИРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нийслэлийн 2020 оны төсвийг баталлаа www.ikon.mn

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ.
Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ.
Мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд батлагдсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан байна.
 
2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтцийн салбар, авто замын салбар, хот нийтийн аж ахуйн салбар, нийгмийн салбар, төрийн үйлчилгээг сайжруулах, нийтийн тээврийн салбаруудад түлхүү анхаарч төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж тогтоолд тусгажээ.
 
Ийнхүү нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолын төслийг дэмжье гэдгээр санал хураахад 75.68 хувиар тогтоол батлагдлаа. Хуралдааныг хааж НИТХ-ын Р.Дагва хэлсэн үгэндээ төрийн албан хаагчдыг шат шатандаа хариуцсан ажилдаа хариуцлагатай байж, санаачилгатай ажиллахыг санууллаа. Тэрбээр “2020 оны төсвийг батлахдаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх чиглэлийг баримталж төсвийн хуваарилалтыг хийсэн.
 
Өнгөрсөн аравдугаар сард нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийг хэрэгжилтийн явцыг хэлэлцэн дүгнэж, 2020 онд нийгэм эдийн засгаа хөгжүүлэх үндсэн чиглэлээ баталсан. Энэхүү үндсэн чиглэлд тусгагдсан стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлээ дэмжиж хамтран ажиллах ёстой. Нийслэлийн 2020 оны төсвийн 39 хувийг хот байгуулалт дэд бүтэц, 30 хувийг авто замын салбарт, 12 хувийг нийгмийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээр баталлаа. Ирэх 2020 он хэдийгээр сонгуулийн жил боловч иргэдийнхээ ажиллах амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын хөгжлийн төлөө ажиллах хангалттай хугацаа бий гэдгийг хэлье.
 
Иргэдийн хүлээлгэсэн итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой гэдгийг өдөр бүр санах ёстой. Зүтгэл гэдэг бол санаачилга, итгэл хоёрын нэгдэл гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Тиймээс төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил бүрт сэтгэл гаргаж санаачилгатай ажиллахыг Нийслэлийн Иргэдийн Хурлын өмнөөс хүсье” хэмээн хуралдааныг өндөрлүүллээ.


Нийтэлсэн огноо2019-12-02