1 THE UNITED STATES EXTENDS CHILD PROTECTION COMPACT PARTNERSHIP WITH MONGOLIA THROUGH 2028 WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/06/12      2 MONGOLIA AND TURKEY EXCHANGED VIEWS ON EXPANDING BILATERAL RELATIONS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/12      3 MONGOLIA: STRENGTHENING AGRICULTURE THROUGH SUSTAINABLE FINANCE WWW.HORTIDAILY.COM PUBLISHED:2026/06/12      4 ULAANBAATAR HOSTS 15TH ASIAN TOURISM FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/12      5 CHINA EXPECTS FM WANG YI’S VISIT TO STEADILY ADVANCE CHINA-MONGOLIA COMPREHENSIVE STRATEGIC PARTNERSHIP: FM SPOKESPERSON WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/06/12      6 IN WASHINGTON, DC, MONGOLIA AND IUCN ELEVATE OPPORTUNITIES TO SUPPORT LAND RESTORATION, RANGELAND STEWARDSHIP AHEAD OF UNCCD COP17 WWW.IUCN.ORG PUBLISHED:2026/06/12      7 SMUGGLED DINOSAUR FOSSILS RETURN TO MONGOLIA AFTER TWO DECADES WWW.AFP.COM PUBLISHED:2026/06/12      8 CAN NORTHEAST ASIA’S NEW GEOPOLITICAL REALITY CREATE OPPORTUNITIES FOR MONGOLIA? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/11      9 MONGOLIAN FARMERS ARE CONCERNED ABOUT THE PROSPECT OF GRAIN IMPORTS FROM THE EAEU WWW.LOGOS-PRES.MD PUBLISHED:2026/06/11      10 KT PARTNERS WITH MONGOLIA'S TDB AND WOORI BANK FOR FOREIGNER-FOCUSED TELECOM, FINANCE SERVICES WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/06/11      АЛТНЫ ҮНЭ СҮҮЛИЙН ЗУРГААН САРЫН ДООД ТҮВШНЭЭСЭЭ ЭРГЭН ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     ДӨРВӨН УЛИРЛЫН ХҮЛЭМЖ БАЙГУУЛЖ, НАРИЙН НОГООНЫ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ТӨСӨЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     УВС: АГНУУРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨРТ 56 ОРНЫ ЗОЧИД ОРОЛЦОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     ТОМИЛОЛТ: ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЖ, АНХНЫ ЦООНОГОО ӨРӨМДЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И ЗУРГААДУГААР САРЫН 13-15-НЫ ХООРОНД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/12     МОНГОЛБАНК ХИЛ ДАМНАСАН ТӨЛБӨРИЙН ДЭВШИЛТЭТ ШИЙДЭЛ "MBRIDGE" ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНД НЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ХУУЛИЙН ТӨСӨЛ: НДШ ТӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ТАВАН ШИНЭЧЛЭЛТЭЙ ТАНИЛЦ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ БУЦААН АВЧИРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Дөрвөн улирлын хүлэмж байгуулж, нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа www.gogo.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзаж, хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн улирлын хүлэмж байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлнэ. Түүнчлэн нарийн ногооны тариалалтын технологи, суурь баазыг бэхжүүлж, мэргэжилтэн, тариаланчдыг БНСУ-д сургах талаар санал солилцлоо. “Улаанбаатар хотод тогтвортой ажиллах дөрвөн улирлын хүлэмжээр дамжуулан ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2026-2031 онд хэрэгжүүлнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хот хүн амын хэрэгцээний нарийн ногооны ихэнхийг импортоор авдаг. Дөрвөн улирлын хүлэмжийг байгуулснаар дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой. Улаанбаатар хот хүндээ ээлтэй бодлогыг хэрэгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг чухалчилж байна” гэлээ.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нан Улаанбаатар хот дөрвөн улирлын хүлэмжийн төсөлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд KOICA-аас хэрэгжүүлж буй бусад төслийн талаар танилцууллаа. Тухайлбал, Улаанбаатар хотод хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн бүс байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөлд нарийвчилсан судалгаа хийж, зорилтот 10 сургуулийн бүсийн зураг төслийг боловсруулж байгааг талууд хэлэлцэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.ПүрэвдагваМонгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA) чухал хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ



Нийтэлсэн огноо2026-06-12