1 REGIONAL INITIATIVE ON DUST STORMS TO BE LAUNCHED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/31      2 MONGOLIA TO IMPORT 6,000 TONS OF AI-92 AND AI-95 GASOLINE FROM CHINA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/31      3 MONGOLIA, JAPAN EXPAND ENERGY EDUCATION PARTNERSHIP WWW.MYANMARITV.COM PUBLISHED:2026/07/31      4 SEOUL’S INTEREST IN MONGOLIA’S RARE EARTHS WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/07/31      5 RUNIC INSCRIPTIONS 1300 YEARS OLD DISCOVERED IN MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/31      6 S. KOREA HELPS MONGOLIA BUILD CULTURAL HERITAGE CONSERVATION PROGRAM WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/07/31      7 THERE ARE SOME REASONS TO SUGGEST THAT MONGOLIA ENERGY'S (HKG:276) EARNINGS ARE A POOR REFLECTION OF PROFITABILITY WWW.SIMPLYWALL.ST PUBLISHED:2026/07/31      8 PROTECTION ZONES TO BE ESTABLISHED FOR CEMETERY COMPLEXES OF THE HUNNU NOBILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      9 MINISTERS INSTRUCTED TO ADVANCE POWER PLANT PROJECTS AHEAD OF WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      10 VEHICLE TRAFFIC TO BE REGULATED BY EVEN, ODD LICENSE PLATE NUMBERS FROM AUGUST 15 TO SEPTEMBER 12 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      Б.ДАШПҮРЭВ: МАРГААШААС ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТ НЭМЭГДЭЖ, НӨХЦӨЛ БАЙДАЛ ЗӨӨЛӨРНӨ ГЭЖ ХАРЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР НҮБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     Н.УЧРАЛ "РОСНЕФТЬ"-ИЙН ЗАХИРАЛ ИГОРЬ СЕЧИНД ШАТАХУУНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ БАЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ 2026 ОНЫ II УЛИРАЛД УЛСАД 834 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ТАЛУУДЫН 16, 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ДАРГА НАР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “ДУЛААН ШИЙДЭЛ II” ТӨСӨЛ 2022-2026 ОНЫ ХООРОНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     АМГТГ: УЛСЫН ХЭМЖЭЭНД АИ-92 БЕНЗИНИЙ 17, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ 23 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: НАЙМДУГААР САРЫН 15-НААС АВТОМАШИНЫГ ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Овоот ордоос жилд дунджаар дөрвөн сая тонн нүүрс олборлон, баяжуулна www.eagle.mn

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг лимитэд” компани Монгол Улсын хойд хэсэгт байрлах Овоотын ордыг эзэмшдэг. Одоогоор төсөл эхний шатандаа яваа бөгөөд төмөр зам болон авто замууд, нүүрс, угаах баяжуулах үйлдвэр, гүүр гэх мэтийг бүтээн байгуулахаар төлөвлөж буй. Энэ дагуу төслийн эхний хөрөнгө оруулалт 694 тэрбум төгрөг байх талаар тус компаниас мэдээллээ. Ингэснээр мөн эхний ээлжинд жилд дунджаар дөрвөн сая тонн нүүрс олборлон баяжуулах хүчин чадлыг суурилуулах гэнэ.
 
Овоот ордын төсөл хэрэгжсэнээр эхний 10 жилд 2.3 их наяд төгрөгийг татвар хураамж, төлбөр хэлбэрээр Монгол Улсад төвлөрүүлэх урьдчилсан тооцоо гаргажээ.
 
Төслийн талаар өнгөрсөн онд “Coal Mongolia” чуулганы үеэр танилцуулахдаа тус ордоос жилд 10 сая тонн угаасан коксжих нүүрсийг боловсруулах хүчин чадалтай. Жорк стандартаар 247 сая тонн нөөцтэй гэж тогтоосон. Тэд уурхайгаас олборлосон нүүрсээ төмөр замаар Эрдэнэт рүү тээвэрлэхээр зорьж байгаа. Овоот төслийн гол хэрэглэгч нь Орос, Зүүн хойд Азийн бүсийн нутгууд байна хэмээн тэд тооцоолсон тухай хэлж байв. Түүнчлэн энэхүү төсөл монголын хойд бүсэд нүүрсний салбарыг хөгжүүлэх ач холбогдолтой. Коксжих нүүрсийг шууд экспортлохоос гадна технологийн дэвшилттэй хослуулан чанарыг сайжруулахаар төлөвлөсөн. Монгол Улсын экспортын 20-30 хувийг энэ төслөөс бүрдүүлэх боломжтой байгааг ч “Аспайр майнинг лимитэд" компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Полл онцолж байсан юм. Тэрбээр, “Монголд тээврийн нөхцөл сайжирвал нүүрсийг экспортод гаргах боломж бий. Тээвэрлэлтийг авто зам болон төмөр замаар хийх боломжтой. Мэдээж хэрэг төмөр замын тээвэр үнийн хувьд өрсөлдөх чадвартай. Тиймээс Монголын хойд бүсэд төмөр зам барих, төмөр замын коридор үүсгэх ажилд хамтрагч болохоор сонирхож байгаа компаниуд бий. Хар далай хүртэл төмөр замаар тээвэрлэх боломжтой гэж харж байгаа. Манай компани одоогийн байдлаар 60 сая ам.долларын хөрөнгө татсан. Цаашид хөрөнгийн хэмжээ нэмэгдэх болно. Учир нь бид том түншүүдтэй, бас манайхыг сонирхож байгаа олон хөрөнгө оруулагч бий” хэмээсэн юм.
 
Дашрамд дурдахад, “Aspire Mining” компанийн хувьцааны 51 хувийг Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг болсон. Энэ шийдвэр өнгөрсөн долоон хоногт эцэслэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, 51 хувийн хувьцааг худалдан авах 3,3.5 сая ам.долларын санхүүжилт тэр үед шийдвэрлэгдсэн гэсэн үг.


Нийтэлсэн огноо2019-12-11