Н.Учрал "Роснефть"-ийн захирал Игорь Сечинд шатахуунтай холбоотой асуудлаар захидал илгээжээ www.eguur.mn
Ерөнхий сайд Н.Учрал Монголд үүсээд буй шатахууны хомсдолтой холбоотой асуудлаар өчигдөр ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин руу албан захидал илгээсэн билээ.
Тэрбээр, өнөөдөр ОХУ-ын төрийн өмчит "Роснефть" компанийн захирал Игорь Сечин рүү албан захидал илгээсэн байна. Уг захидалд, Монгол Улсын шатахууны хангамжийг тогтвортой хадгалах, ачилтын хэмжээг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх тал дээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн идэвхтэй хэрэгжүүлэх талаар дурджээ.
Түүний захидлыг ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа өнөөдөр гардуулан өгөх аж.
Нийтэлсэн огноо2026-07-31





