1 PRIME MINISTER OF MONGOLIA HOLDS PHONE TALKS WITH PRIME MINISTER OF JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      2 MONGOLIAN MINING COMPANY SAYS COPPER EXPORTS HAVE DROPPED DUE TO CHINA BORDER RESTRICTIONS WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/10/29      3 NEW REPORT FINDS TRUMP JR.’S MONGOLIA TRIP WENT FAR BEYOND HUNTING WWW.MS.NOW PUBLISHED:2026/10/29      4 MONGOLIA SUSPENDS ROAD TRANSPORT ON KEY COAL CORRIDOR TO CHINA WWW.MYSTEEL.NET PUBLISHED:2026/10/29      5 E-MART OPENS 7TH STORE IN MONGOLIA, WITH 8TH SET FOR NOVEMBER WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/10/29      6 UN GENERAL ASSEMBLY FIRST COMMITTEE ADOPTS MONGOLIA’S RESOLUTION ON NUCLEAR-WEAPON-FREE STATUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      7 MONGOLIA HARVESTS 88% OF AUTUMN CROPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      8 KREMLIN-LINKED BUSINESSMAN JOINED DONALD TRUMP JR. ON MONGOLIAN HUNTING TRIP THIS SUMMER – FT WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/10/28      9 MONGOLIA EYES A NON-PERMANENT SEAT ON THE UNSC – IN 2048 WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/28      10 KOREA TO PILOT GROUP TOURIST VISAS FOR MONGOLIAN NATIONALS WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/10/28      ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ШИНЖТЭЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ 15 АЖИЛТАН БЭРТЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ 2027 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БАГТААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     З.МЭНДСАЙХАН: ГАШУУНСУХАЙТЫН ЦААД ТАЛЫН БООМТЫН ЗАСВАРААС БОЛЖ ОЮУТОЛГОЙН ЗЭСИЙН ЭКСПОРТ ГУРАВ ДАХИН БУУРААД БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     БНХАУ-ААС ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 25,000 ОРЧИМ ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ТАТАЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ОЮУТОЛГОЙН НООГДОЛ АШИГ ₮857 МЯНГЫГ ДАНСАНДАА АВАХЫГ 77,587 ИРГЭН ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Н.УЧРАЛ, С.ТАКАИЧИ НАР НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АСУУДЛААР УТСААР ЯРЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ТАКАИЧИ САНАЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ УТСААР ЯРЬСАН ГЭЖ АНДУУРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ТӨСӨВ 2027: ГАНДАНГИЙН ДЭНЖИД 15 ТЭРБУМ, ХАРХОРУМД 5 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Саарал жагсаалт”-аас салгах финтек www.eagle.mn

Монгол Улсыг Олон улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллагаас “Саарал жагсаалтад оруулаад байгаа. Саарал жагсаалтаас гарахад нөлөөлөх хүчин зүйлийн нэг бол аливаа төлбөр тооцоо бүртгэлтэй байх нь зүйтэй гэж үздэг. Тэгвэл, монголчуудын цахим мөнгөний хэрэглээ хэр зэрэг байна вэ. Картын болон цахим хэтэвчний хэрэглээнд ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ гэдэг талаар бид мэдээлэл бэлтгэлээ.
 
Цахим мөнгөний тооцооны хэрэглээ өсөж байна
 
Банк хоорондын мобайл болон интернет шилжүүлэг, цахим мөнгөний төлбөр тооцооны хэрэглээ өсөж байгааг сайн мэдээ хэмээн санхүүгийн мэргэжилтнүүд хэлж байна.
 
Монголбанкнаас гаргадаг судалгаанаас харахад иргэдийн дунд хамгийн өргөн хэрэглэгдэж буй төлбөрийн хэрэгсэл нь төлбөрийн карт хэвээр байна. Төлбөрийн карт дундаа манай үндэсний төлбөрийн “₮” гэгдэх дотоодын картаар хийгдэж буй гүйлгээ нийт картын төлбөр тооцооны 70 орчим хувийг эзэлдэг. Гэхдээ энэ статистик бэлнээр хийж буй төлбөр тооцоог оруулахгүйгээр, зөвхөн бэлэн бус төлбөрийн хэрэгслүүдийн дунд хийгдсэн судалгаа юм.
 
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд үндэсний ₮ картын технологийг шинэчилж, EMV/NFC буюу чип болон зайнаас унших боломж нэвтрүүлэхээр болж байгаа аж. Ингэж, нууцлал аюулгүй байдлыг сайжруулснаар, цахим мөнгө болон цахим хэтэвч ашигласан төлбөр тооцоо хөгжиж, иргэдийн дунд эдгээр төлбөрийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
 
Технологийн хөгжлийг дагаад Цахим мөнгөний журмыг шинэчлэх нь зайлшгүй
 
Манай улс Цахим мөнгөний журам гаргаж тусгай зөвшөөрөл олгож буй. Харин энэ нь техник технологи хурдтай хөгжиж буй энэ цаг үетэй хэр нийцсэн тодорхойлолт вэ. Шинэчлэх хэрэгцээ шаардлага байгаа юм биш үү гэсэнм асуулт урган гарч байна.
 
Цахим мөнгө нь олон улсад төлбөрийн картанд агуулагдаж буй мөнгө буюу electron money, зөвхөн технологид суурилсан, үүсмэл мөнгө буюу crypto currency, мөн digital currency гэсэн гурван янзаар ойлгож, хэрэглэж байна. Гэвч аль аль нь Монгол хэлэнд цахим мөнгө гэсэн нэг л үгээр буудаг. Харин Монголбанкны зүгээс хуульд оруулсан ойлголт бол digital currency юм. Өөрөөр хэлбэл, ухаалаг утасны цахим хэтэвчинд агуулагддаг, цахимаар төлбөр тооцоо хийдэг мөнгийг digital currency гэж нэрлээд байгаа юм. Үүнд мэдээж төлбөрийн картанд байгаа мөнгийг ч ойлгож болно.
 
“Саарал жагсаалт”-аас салгах финтек
 
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг Монголбанкнаас санаачлан, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд цахим мөнгөтэй холбоотой харилцааг анх удаа зохицуулахаар тусгасан. Харин хуулийг дагалдуулан гаргасан төлбөр тооцооны асуудлуудыг зохицуулах олон зохицуулалт байгаагийн нэг нь Цахим мөнгөний журам. Хуулиар төлбөр тооцооны системд оролцогч талуудыг тодорхойлох, цахим төлбөрийн хэрэгслүүдийн тодорхойлолт, банк болон банк бус оролцогчдын эрх үүрэг, төлбөрийн хэрэгслүүдийн тодорхойлолт, үнэт цаасны төлбөр тооцооны зохицуулалтууд, финтек компаниудын оролцоо зэрэг олон чухал зохицуулалтыг Монгол Улс анх удаа хуульчилан тодорхойлж өгсөн. Хуулийг хэрэгжүүлж эхлээд бараг хоёр жил болох гэж байгаа ч амьдрал байнга өөрчлөгдөн хувьсаж, шинэ зохицуулалтуудын хэрэгцээ шаардлага гардгийн адил Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг сайжруулах, зохицуулалтыг тодорхой болгох хэрэгцээ шаардлага харагдаж эхэлж байна. Мэдээллийн технологийн байнгын хурдтай хөгжил, үүнийг дагаад төлбөрийн системийн хөгжил, шинэ бүтээгдэхүүн, хандлага тасралтгүй өөрчлөгдөж байгааг тооцвол энэ зайлшгүй үзэгдэл юм.
 
Финтек хөгжих тусам олон апп ашиглах шаардлага гарах уу
 
Цахим төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг финтекүүд гарч ирэх тусам хэрэглэгчдэд ч тус бүрт нь апп ашиглах, QR уншуулах зэрэг төвөгтэй байдал үүсээд байх шиг. Яг л нэг үе банкууд өөрийн гэсэн АТМ, ПОС машинтай байж, бие биеийнхээ картыг харилцан уншдаггүй байсантай адил нөхцөл бий болохыг үгүйсгэхгүй. Тэгвэл үүнийг хэрхэн шийдэх юм бол.
 
Цахим төлбөр тооцооны хөгжлийг дагаад, финтек компаниуд болон банкууд тус бүртээ өөр стандарттай, тусгай апп, өөр өөр QR код ашиглах хандлага гарч байна. Монголбанк үндсэн зохицуулагчийн хувьд үндэсний жишиг стандарт тогтоон гаргах үүрэгтэй. Саяхан Монголбанк үндэсний ₮ картыг EMV/NFC технологид шилжүүлэх ажлын хамтрагч компаниар дэлхийн картын төлбөр тооцооны тэргүүлэгч “MasterCard интернейшнл” компанийг сонгожээ. Улмаар банкууд болон финтек компаниудын шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээ харилцан бие биеэ дэмждэг зохицуулалт цаашид бий болж таарах юм байна. Энэ тал дээр QR код ашигласан болон бусад шинэ төлбөр тооцооны бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж буй, нэвтрүүлэхээр ажиллаж аашдаа төлбөр тооцооны системийн оролцогчид үндэсний стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг болно гэсэн үг.
 
Цахим мөнгөний төрөл олширвол хоорондоо хөрвөх боломжтой
 
Цаашдаа Candy зэрэг өөрийн гэсэн тусгай нэршил бүхий цахим мөнгө олноор гарч ирвэл бие биедээ хөрвөх боломж болон төлбөрийн системээр дамжин харилцан солилцоход ямар нэг хүндрэл гарах юм биш үү гэсэн хүлээлт мөн хэрэглэгчдийн зүгээс байна.
 
Цахим мөнгөний тухай журамд нэгдмэл байдлыг хангахад чиглэгдсэн үндсэн зохицуулалт болох цахим мөнгө нь төгрөгтэй 1:1 байдлаар хөрвөх, цахим мөнгийг хадгаламж, зээл хэлбэрээр байршуулахгүй байх, олон улсын нийтээр хүлээн зөршөөрч дагаж мөрддөг жишиг стандарт гэх мэт гол зохицуулалт суулгаж өгчээ. Монголбанк ерөнхий зохицуулагч байгууллагын хувьд өөр өөр нэршил бүхий цахим мөнгө цаашид гарч ирвэл цахим мөнгө хоорондын нийцэл, харилцан хөрвөх боломж, нэгдмэл байдлыг хангана гэдгийг Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолсон байсан.
 
Банкны болон үүрэн холбооны операторуудын дэд бүтэц, технологийн тусламжтай үүссэн цахим мөнгөний хувьсал технологийн хувьд нэг шат ахиж блокчейнд суурилсан крипто валют болсон гэж дэлхий нийт ойлгож байна.
 
Монголд ч гэсэн крипто валют гаргасан финтек бий. Мөн Facebook компани Libra гэх крипто валют гаргахаар ажиллаж байна. Хүссэн хүсээгүй цахим төлбөрийн ийм харилцаа Монголд өргөн хүрээг хамрах нь гарцаагүй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийн бусад улс орон, төв банкууд нийтээрээ крипто валютын талаар судлах, төлбөр тооцооны одоогийн тогтсон системд ямар нөлөө үзүүлэх, хэрхэн үр ашигтай ашиглаж болох талаар судалгааны ажлууд хийж байна.
 
Манай улсын Төвбанк ч гэсэн энэ чиглэлээр ажиллаж, бусад төв банктай мэдээлэл солилцох, Facebook компанийн Libra гэх крипто валютын талаарх шинэ санаачлагууд, төслүүдийн цаашдын өрнөл, төлбөр тооцооны системүүдэд үзүүлэх үр ашигтай болон сул талуудыг судлан ажиллаж байгаа. Иргэд, олон нийтийн хувьд өөрсдөө сонголт хийн хөрөнгөө оруулж байгаа бол эрсдэлийг сайн үнэлэх, өөрсдөө хариуцахыг сануулж байгаа юм.


Нийтэлсэн огноо2019-12-12