1 WORLD WOMEN PARLIAMENTARIANS CALL FOR GREATER INFLUENCE IN DECISION-MAKING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/14      2 HOUSING PRICES UP 7.6 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/14      3 MONGOLIA AND FINLAND TO COOPERATE ON TEACHER TRAINING AND EDUCATION RESEARCH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/14      4 SINGAPORE AND MONGOLIA LAUNCH BILATERAL CARBON CREDIT INITIATIVE WWW.ENERDATA.NET PUBLISHED:2026/10/13      5 MONGOLIAN PRESIDENT KHURELSUKH TO VISIT GERMANY WWW.KAS.DE PUBLISHED:2026/10/13      6 AI-GENERATED BEAR IMAGES AND HOAX EMERGENCY CALLS ON THE RISE IN MONGOLIA WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/10/13      7 BANK OF MONGOLIA, IMF COLLABORATE TO IMPROVE MONETARY POLICY FRAMEWORK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/13      8 SAUDI ENERGY MINISTER SIGNS MOUS ON ENERGY COOPERATION WITH MONGOLIA, TANZANIA, CYPRUS, AND MAURITIUS WWW.ENGLISH.AAWSAT.COM PUBLISHED:2026/10/13      9 FIRE IN MONGOLIA APPROACHES CHINA'S BORDER, 2,000 FIREFIGHTERS MOBILIZED WWW.ECNS.CN PUBLISHED:2026/10/13      10 MONGOLIA THANKS INDIA FOR UNWAVERING SUPPORT FOR ITS FIRST-EVER OIL REFINERY WWW.NEWSONAIR.GOV.IN PUBLISHED:2026/10/13      ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 14 ЖИЛИЙН ДАРАА ГЕРМАНД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     “ОНТРЭ”-ТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙГ САЙД Г.ТЭМҮҮЛЭН АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     Н.НОМТОЙБАЯР: ЭРХҮҮД ГАРСАН ТАХЛЫН ШИНЖ ТЭМДЭГ ӨМӨЗО-Ы ХӨЛӨНБУЙР ХОТОД ИЛЭРСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     УИХ-ЫН ГИШҮҮН У.ОТГОНБАЯР, ХИЛ ЦЭРГИЙН ХАМГААЛАХ ГАЗАР НӨМРӨГТ ГАРСАН ТҮЙМРИЙН БУРУУТНЫГ МОБИКОМ ГЭЖ МЭДЭГДЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАХИАЛГЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БАЙГУУЛЖ, ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     З.МЭНДСАЙХАН: ИРГЭД ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ БЭЛЭН МӨНГӨӨР АВАХ БОЛОМЖГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     НӨМРӨГИЙГ ШАТААСАН БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ТОГТООЖ ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ ГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     ЛОГИСТИКИЙН ТӨВ ЭНЭ ОНД 111 МЯНГАН ЧИНГЭЛЭГ АЧИЖ, БУУЛГАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛАХЫГ МАРГААШААС ИРГЭДЭЭС АСУУНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     МОНГОЛЫН НУТГААС ГАРСАН ТҮЙМЭР ХЯТАДЫН ХИЛ РҮҮ ЧИГЛЭЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нүүрсний экспортоос 100 гаруй сая $ алдагдал хүлээгээд байна www.news.mn

Монгол Улсын төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж буй эрдэс баялгийн экспорт шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн дэгдэлтийн улмаас эрс багасчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 1-17-ны хооронд 245.9 мянган тонн нүүрс экспортолсон гэдгийг Гаалийн ерөнхий газрын статистикийн газраас мэдээлж байна. Үүний 70 хувь нь коксжсон нүүрс бол 30 хувь нь хүрэн нүүрс экспортолжээ. Харин коксжих нүүрсийг хоёрдугаар сарын эхний гурав хоногт л экспортолсноос хойш өнөөдрийн байдлаар ганц ч тонн коксжсон нүүрс экспортлоогүй байна.
 
Учир нь, халдварт өвчин дэгдэхээс өмнө өдөрт 800-1000 машин Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэж экспортолдог байсан бол хоёрдугаар сар гарснаас хойш 50-100 машин гарч байгаад сүүлдээ зогсоожээ. Автомашинаар Гашуунсухайт, Шивээ-хүрэнгийн боомтоор гарахыг нь хориглосон бөгөөд галт тэргээр Замын-Үүдийн боомтоор дамжуулан бага зэрэг хүрэн нүүрс экспортолж байна.
 
Нөхцөл байдлыг мөнгөн дүнд шилжүүлэн харвал, сардаа 2-3 сая тонн нүүрс экспортолж, 200 гаруй сая ам.долларын орлоготой ажилладаг байсан бол хилийн боомтыг түр хааж, хүнд даацын автомашинаар нүүрс тээвэрлэхийг хориглочихсон байгаа энэ үед бид 245.9 мянган тонн нүүрсийг экспортолж, 20 гаруй сая ам.долларын орлого олжээ. Өөрөөр хэлбэл, 100 гаруй сая ам.долларын алдагдлыг өнөөдрийг байдлаар хүлээгээд байна. Энэ хэрээр улсын төсөвт төвлөрүүлэх ёстой байсан гүйцэтгэл тасалдана.
 
Монгол Улс энэ жил 40 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа ч энэхүү зорилтоо хүрэх боломжгүй хэмээн судлаачид тайлбарлаж байгаа билээ. Харин Гаалийн ерөнхий газрын хэлж буйгаар, энэ жил бид 40 гаруй сая тонн нүүрс экспортлох боломжгүй болчхоод байгаа ч зуны улиралд нүүрсээ сайн экспортолж чадах юм бол дээрх зорилтдоо дөхөх боломжтой аж. Өвлийн улиралд нүүрсний экспорт харьцангуй багасчихдаг. Гэхдээ БНХАУ-ын зүгээс ч шалтгаалах зүйл бий. Нэгдүгээр сард нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байсан.
 
Монгол Улс 2020 оны нэгдүгээр сард 2 сая 425 мянган тонн нүүрс экспортолж, 203 сая 353 мянган ам.долларын орлого олсон аж. 2019 оны нэгдүгээр сард 2 сая 118 мянган тонн нүүрс экспортолсон байдаг. Үнийн хувьд мөн адил өссөн. 2019 онд бид нэг тонн нүүрсийг 79.9 ам.доллараар экспортолсон бол 2020 онд 83.8 ам.доллараар борлуулж байна. Хоёрдугаар сард нүүрсний экспорт тааруухан байгаа ч гуравдугаар сарын 02-оос хөл хорио тавигдвал энэхүү алдагдлаа нөхөх боломжтой. БНХАУ-ын зүгээс нүүрс авья л гэвэл бид экспортлоход бэлэн байгаа" гэсэн юм.
 
Онцлоход, Монгол Улс 2019 онд нийтдээ 36.4 сая тонн нүүрс буюу нэг сард 3 сая тонн нүүрс экспортолсон байна. Нүүрс нь Монгол Улсын экспортод 40 гаруй хувийг эзэлж байна.


Нийтэлсэн огноо2020-02-20