Монгол Улс Малайзад албан ёсны шаардлага хүргүүлж, "Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө" олон улсын цахим гарын үсэг цуглуулж эхэллээ www.eagle.mn
Одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад тус улсын цагдаагийн алба хаагчийн гарт амиа алдсан. Энэ харамсалтай хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл хэргийн үнэн мөн нь тогтоогдоогүй тул түүний аав С.Шаарийбуу тэмцсээр ирсэн юм.
Тэгвэл 20 жилийн дараа Монгол Улсаас Малайзын талд албан ёсны шаардлага хүргүүлж, талийгаач Ш.Алтантуяагийн хэрэг болон нэр төрийг хамгаалах зорилгоор "Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө" (Dignity for Altantuya) олон улсын цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Нийтэлсэн огноо2026-11-12





