ЗГ: COVID-19-ээс сэргийлэх хүрээнд олон улсын байгууллагаас 26.9 сая ам.долларын санхүүжилт татна www.bloombergtv.mn
COVID-19–ээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах хүрээнд олон улсын байгууллагуудаас 26.9 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг авахаар төлөвлөснөө Засгийн газар мэдээлэв. Тодруулбал нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг нийлүүлэхэд санхүүжилт татахаар зорьж байгаа юм байна. Ингэхдээ Олон улсын хөгжлийн ассоцациас 13.1 сая ам долларын хөнгөлөлттэй зээл авах бөгөөд Олон улсын сэргээн босголт хөгжлийн банктай 13.8 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа аж. Асуудлыг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтжээ.
Нийтэлсэн огноо2020-03-25