Ажил хайж бүртгүүлсэн иргэдийн 53 хувь нь ажлаас чөлөөлөгджээ www.eagle.mn
2020 оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн статистик мэдээлэл гарлаа. Эдгээрээс нийгмийн салбарын статистик мэдээллийг хүргэвэл, аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст ажилгүй 7.7 мянган иргэн шинээр бүртгүүлсэн байна. Тэгвэл өнгөрсөн сард бүртгэлтэй байсан 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.
Ажил хайж шинээр бүртгүүлсэн иргэдийн 53.0 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан байна.
Нийтэлсэн огноо2020-05-21