1 MONGOLIA PLANS NEW MORTGAGE PACKAGE AT 6 THEN 12 PERCENT WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/09/16      2 MONGOLIA, RUSSIA DISCUSS RAILWAY CORRIDORS AND TRADE EXPANSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/16      3 RUSSIA-CHINA GAS PIPELINE TO RUN THROUGH MONGOLIA: COULD CHINA BE HELD HOSTAGE? WWW.THECHINAACADEMY.ORG PUBLISHED:2026/09/16      4 DIRECT FLIGHTS WILL BE OPERATED BETWEEN MONGOLIA AND AZERBAIJAN WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/16      5 HOW A U.S. AID AGENCY AND THE GOVERNMENT OF MONGOLIA WORKED TO AVOID A WATER CRISIS FOR ULAANBAATAR’S RESIDENTS WWW.HKS.HARVARD.EDU PUBLISHED:2026/09/16      6 COAL BRIQUETTES SALES COMMISSION WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/16      7 “PRIME MINISTER MUST NOT VIOLATE THE LAW HIMSELF” SAYS DP CAUCUS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/16      8 EBRD MARKS 20TH ANNIVERSARY OF OPERATIONS IN MONGOLIA WWW.EBRD.COM PUBLISHED:2026/09/15      9 CHINESE ANALYST DOWNPLAYS MONGOLIA’S LEVERAGE OVER RUSSIA-CHINA GAS PIPELINE WWW.CHINAGLOBALSOUTH.COM PUBLISHED:2026/09/15      10 MONGOLIA, RIO TINTO AGREE TO AMEND OYU TOLGOI CONTRACT, INCREASING MONGOLIA’S RETURNS BY MNT 13 TRILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/15      ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     Б.ПҮРЭВДАГВА: V ЦАХИЛГААН СТАНЦЫГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУРШИЛТЫГ ЕСДҮГЭЭР САРЫН 19-НД ЭХЛҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     ТТБЗ: ОЮУ ТОЛГОЙГООС ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ТООЦСОН 2 ИХ НАЯДЫГ 52 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛД ЗАРЦУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     Ц.ИДЭРБАТ: ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН УЛС ОРНУУД РУУ ЭРДЭНЭ ШИШ, НОГООН ТЭЖЭЭЛ ЭКСПОРТОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     БААВГАЙ АЙЛЫН ГЭР НУРААЖ, 146 ТОЛГОЙ МАЛ БАРЬЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/16     15 ДАХЬ УДААГИЙН БРИТАНИ-МОНГОЛЫН B2B БИЗНЕС ХӨТӨЛБӨР ЛОНДОН, ИХ БРИТАНИ WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/09/15     СУДАЛГАА: УУЛ УУРХАЙН САЛБАР ЗОГСВОЛ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 46.4 ХУВЬ АГШИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/15     АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 50 ГАРУЙ ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/15     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/15    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ www.news.mn

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал руу халдах тохиолдол нэмэгдэж, иргэд, малчид болон тариаланчдын аюулгүй байдалд эрсдэл үүсээд буй.  Үүсээд буй нөхцөл байдлын талаар аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Улсын онцгой комисс болон Засгийн газарт танилцуулж, шуурхай арга хэмжээ авах шаардлагатайг хэллээ.

Тодруулбал, хүрэн баавгайн тохиолдол Сэлэнгэ аймгийн 10 суманд бүртгэгдээд байгаа бөгөөд есдүгээр сарын 15-ны байдлаар нийт 50 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 146 толгой мал баавгайд бариулжээ.

Баавгай зөвхөн малын хот, хашаанд орж мал барих бус, иргэдийн өдөр тутмын амьдрал, хөдөлмөр эрхлэлтэд шууд нөлөөлөх болсон байна. Тухайлбал, хадлан бэлтгэл болон тариалангийн ажилд гарч буй иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учирч, зарим иргэн гэр, орон байрандаа ч хэвийн амьдрах боломжгүй нөхцөл үүсээд байгаа аж.

Түүнчлэн Хүдэр суманд баавгай айлын гэрт орж, улмаар гэрийг сүйтгэж, нураасан тохиолдол гарсан байна.

Үүсээд буй нөхцөл байдлын улмаас Сэлэнгэ аймагт төрийн байгууллагын алба хаагчид болон багийн дарга нарыг баавгайн эргүүлд гаргах, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, баавгайг үргээх зэрэг арга хэмжээг авч байгаа аж.

Гэвч эдгээр арга хэмжээ нь тухайн үеийн нөхцөл байдлыг зохицуулахад чиглэсэн, түр хугацааны арга хэмжээ болж байгааг аймгийн Засаг дарга онцоллоо. Баавгайн идэвхжил нэмэгдэж, тохиолдлын тоо өсөж байгаа энэ үед орон нутгийн түвшинд дангаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хангалтгүй байгаа тул улсын хэмжээнд нэгдсэн байдлаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

Тухайлбал, сум орон нутгийнхан эргүүл, үргээлэг хийхэд шатахууны хомсдол, хүндрэл үүсгэж байгааг дурдав.

Иймд Сэлэнгэ аймгийн удирдлагаас Улсын онцгой комисс болон Засгийн газарт нөхцөл байдлыг анхааралдаа авч, баавгайн идэвхжилтэй холбоотой эрсдэлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, мал сүрэг, эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг хүсжээ.



Нийтэлсэн огноо2026-09-16