Хувийн сургууль, цэцэрлэгүүдэд нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгохоор боллоо www.ikon.mn
Засгийн газрын хуралдааны шийдвэр /2020.05.27/
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж БСШУС-ын сайд танилцуулсныг Засгийн газрын гишүүд дэмжин шийдвэрлэлээ.
Тогтоол ёсоор салбарын 2020 оны батлагдсан төсөвт төрийн бус өмчийн
-
157 ерөнхий боловсролын сургуулийн 46,783 хүүхдэд ногдох 18.8 тэрбум төгрөг,
-
529 цэцэрлэгийн 36,905 хүүхдэд ногдох 31.4 тэрбум төгрөг, нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгогдохоор эрх нь нээгдэж байна.
Нийтэлсэн огноо2020-05-28