2020 оны парламент 2016 оныхоос 0.8 насаар "залуужжээ" www.ikon.mn
УИХ-ын гишүүний үнэмлэхээ өнөөдөр гардан авсан шинэ парламент 2016 оныхоос 0.8 насаар залуужжээ.
УИХ-ын өмнөх 76 гишүүний дундаж нас 47.4 байсан бол энэ удаагийн УИХ-ын гишүүдийн дундаж нас 46.6 байна.
Өмнөх парламентад 60 ба түүнээс дээш насны дөрвөн гишүүн орж ажилласан нь
- 
	Х.Баделхан (62)
- 
	Ч.Улаан (62)
- 
	Ц.Нямдорж (60)
- 
	Д.Тэрбишдагва (61 настай) 2016 онд сонгогдсон бол
30-аас доош настайдаа
- 
	Д.Гантулга (29)
- 
	Н.Учрал (29) нар шинээр орж ирж байжээ.
Өнгөрсөн парламентын нийт гишүүдийн 79.8% нь 41-59 насныхан байсан бол энэ удаа дээрх насныхан  УИХ-ын гишүүдийн 84%-ийг эзэлж байна. Харин 11.8% нь 30-40 насныхан байгаа нь өмнөх УИХ-тай харьцуулахад бага зэрэг залуужсаныг илтгэнэ.
Энэ удаагийн УИХ-ын хамгийн ахмад зургаан хүн:
- 
	Х.Баделхан - 66 нас
- 
	Б.Баттөмөр - 63 нас
- 
	Н.Энхболд - 63
- 
	Ш.Адъшаа - 62 нас
- 
	Н.Алтанхуяг - 62 нас
- 
	Д.Ганбат - 59 настай байгаа бол
Хамгийн залуу зургаан хүнд:
- 
	Н.Учрал - 33 нас
- 
	Ч.Ундрам - 38 нас
- 
	Г.Дамдинням - 38 нас
- 
	Х.Булгантуяа - 39 нас
- 
	Г.Тэмүүлэн - 39 нас
- 
	Л.Оюун-Эрдэнэ - 40 настай багтаж байна.
Нийтэлсэн огноо2020-06-29

 
										 		



